С.Ганбаатар гишүүний урилгаар Японы эмч нар Монголд дахин ажиллалаа
Японы эмч нар Монголд дахин ажиллалаа
2015.09.24

С.Ганбаатар гишүүний урилгаар Японы эмч нар Монголд дахин ажиллалаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын урилгаар  Япон Улсын зүрх судасны нарийн мэргэжлийн 10 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй баг Дархан-Уул аймагт хоёр хоног ажиллалаа.

 Монголчуудын дунд зүрхний өвчлөл түгээмэл бөгөөд зүрхний өвчлөл нь нас баралтын тэргүүлэх гол шалтгаануудын нэг гэсэн судалгаа байдаг. Үүнийг бодитоор бууруулж, эрт оношлох шаардлагатай учир УИХ-ын гишүүн С.Ганбаатар Япон эмч нарыг урьсан ажээ.

Сүүлийн жилүүдэд насанд хүрсэн хүмүүсээс гадна, хүүхдүүд зүрхний гажигтай төрөх нь олширч байна. Монголд 100 хүүхэд тутмын 10  нь зүрхний гажигтай байдаг байна. Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачлагаар жил бүр эрүүл мэндийн үзлэгүүд хийгддэг юм.

Японы шүдний эмч нарын баг 3 дахь жилдээ манай улсад ажилласан бөгөөд 1500 хүүхдийн шүдийг үзэж эмчилсэн

Түүний урилгаар Японы шүдний эмч нарын баг 3 дахь жилдээ манай улсад ажилласан бөгөөд 1500 хүүхдийн шүдийг үзэж эмчилсэн байна. Энэ удаад зүрхний эмч нар ирж ажилласнаар урьдчилан сэргийлэх үзлэгт 200 гаруй хүүхдийг хамруулж  зайлшгүй эмчилгээ хийх шаардлагатай 2 хүүхдэд  5000-7000 долларын өртөгтэй хагалгааг үнэ төлбөргүй хийхээр болсон байна.

Энэ мэтчилэн өртөг зардал гаргуулахгүйгээр өндөр хөгжилтэй орны эрүүл мэнддээ ашигладаг тоног төхөөрөмжөөр оношлуулж эмчлүүлэх гарцыг нээсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарт Дархан-Уул аймгийн ард иргэд талархаж буйгаа илэрхийллээ.