Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлбэр төдий хүлээж авсан
Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан ч хуулиа засварлаагүй.
Гэтэл уг хуулийг застал хоригдож буй хүмүүс хүлээх болчихоод байгаа аж.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлбэр төдий хүлээж авсан. Өөрчлөлт оруулахдаа агуулга , зарчмын биш, хэлбэр төдий өөрчлөлт оруулсан. Энэ хэвээр байх юм бол тавьсан хориг үйлчлэхгүй болно. Өршөөлийн хуулиар авилгал, албан тушаалын хэрэгтэй хүмүүсийг өршөөх нь зөв гэсэн байр суурьтай хүмүүс ажлын хэсгийн олонхийг бүрдүүлсэн нь Ерөнхийлөгчийн хоригийг үйлчлэхгүй байх нөхцлийг бүрдүүлсэн. Анх удаагаа санаандгүй байдлаас болж гэмт хэрэг хийсэн хүмүүс энэ хуулийг хүлээж байгаа. Гэтэл олон мянган хүн хүлээж байгаа хүлээлтээр хэсэг бүлэг хүмүүсийг өршөөх нь буруу гэж үзэж байна.” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү