Хан-Уулчууд хамтарсны дүнд газрын гэрчилгээгээ баталгаажууллаа
УИХ-ын гишүүн Л. Болд
2015.09.22

Хан-Уулчууд хамтарсны дүнд газрын гэрчилгээгээ баталгаажууллаа

УИХ-ын гишүүн Л. Болд 2015 оны есдүгээр сарын 8-ны сайд нарыг томилсон чуулган дээр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт нэгэн асуудал тавьсан юм.

Тэр нь нөгөөх л Зайсангийн иргэдэд газрыг олгох тухай байв. Тэрээр төрийн залгамж чанар байх ёстой гээд “... Өмнөх сайдын үед 600 өрхөөс 300 гаруйд нь газрын гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулсан” гэдгийг онцолсон. Үүнд Н.Батцэрэг сайд төрийн залгамж чанарыг хадгалж ажиллах болно гэж хариулж байв.

Үүний дараа энэ сарын 14-нд УИХ-ын гишүүн Л.Болд, ХУД-ийн иргэдийн төлөөлөгчид, Зайсангийн 4, 11 дүгээр хорооны Засаг дарга нарын хамт БОНХАЖ- ын сайд Н.Батцэрэгтэй уулзсан юм. Уулзалтаар Зайсангийн иргэдийн

газрын гэрчилгээг хэрхэн олгох талаар ярилцсан.

Энэ уулзалтын дагуу есдүгээр сарын 18 буюу өнгөрсөн баасан гаригт Зайсангийн 4, 11 дүгээр хорооны 106 иргэнд газар ашиглах гэрчилгээг олголоо. Энэ үйл ажиллагаанд БОНХАЖ- ын сайд Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар оролцсон. Ингэснээр Зайсангийн 408 өрх айл олон жил амьдарсан газартаа хууль ёсоор амьдрах эрхээ баталгаажуулж байгаа юм.

Ер нь Зайсангийн иргэдийн газрын асуудал өнөөдөр яригдаж байгаа юм биш. Амьдарч буй газраа баталгаажуулах гэсэн иргэдийн хүсэлт, өргөдлүүд олон ч сайдын чихнээс хонх уяж, олон даргын ширээний нүдэнд тоосонд дарагдан хэвтсэн түүхтэй. Тусгай хамгаалалтын бүсэд амьдарч байгаа гэх шалтгаан Арцатын амны иргэдийг амьдралын баталгааг хангаагүй атал тансаг харш, өндөр барилгууд уугуул иргэдийн хашаатай хаяа дэрлэн босч байсан. Тэд тэмцээд тусыг эс олсон жишээ олон бий. Харин сүүлд иргэд нь УИХ-ын гишүүдтэйгээ хамтран ажилласан. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн Л.Болд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, БОНХАЖ-ын

сайдад уламжилж анхааралдаа авахыг хүссэн юм. Асуудал бүхэнд гарц байдаг ажээ. Гишүүдийн хүсэлт, олон удаагийн уулзалтыг Зайсангийн иргэд газрын гэрчилгээтэй болж чадсан  гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайн үед БОНХАЖ- ын сайдаар ажиллаж байсан Д.Оюунхорол Нэн тэргүүнд Зайсангийн иргэдэд газрын гэрчилгээ олгоно” гэснээ зургаан сарын дотор хэрэгжүүлж энэ ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргасан юм. Хан-Уул дүүргийн хувьд Их хурлын төвшинд нийслэл, дүүрэг, хороо хэлтсээрээ хамтран холбогдох яам, тамгын газарт асуудал хүсэлтээ гарган шийдвэрлүүлэхийн баг болон ажилласны үр дүнд Зайсангийн иргэд  55 жилийн дараагазрын гэрчилгээгээ баталгаажуулж чадлаа.