Л.Эрдэнэчимэг гишүүний үнэтэй зөвөлгөө
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
2015.09.09

Л.Эрдэнэчимэг гишүүний үнэтэй зөвөлгөө

Засгийн газрын гишүүн, БХБ-ын сайдад З.Баянсэлэнгийг томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг маш үнэтэй зөвлөгөө болон урмын үгийг шинээр томилогдож буй сайдад хэллээ. Түүнчлэн  хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн саналаа хэлж, асуулт тавсан юм.  УИХ-ын гишүүн Д.Арвин, Ц.Дашдорж нар саналаа хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг  “Намайг Барилга хот байгуулалтын сайд болох сургаар мэргэжлийн бус гэж хэвлэл мэдээллээр хангалттай нүдсэн. Ер нь сүүлийн арван жилд томилогдсон сайд нарын хэдэн хувь нь мэргэжлийнх байсан бэ. Давхар дээлтэй байх үндсэн хуулийн өөрчлөлт хийснээс мэргэжлийн сайд гэх нэр томъёо байхгүй болсон.

Томилогдсон сайд нарын 70-80 хувь нь хуульч мэргэжилтэй хүмүүс байсан. Ер нь эмэгтэй хүн сайд болно гэхээр шүүмжлэлийг өрнүүлж, мэргэжлийн бусаар гоочилдог. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн гэр хороололд амьдарч байгаа нь З.Баянсэлэнгэ гишүүн өөрийнхөө улаан гараараа тоосго өрж, байшингаа бариад замаа өөрөө тавьж байгаа нь таны давуу тал болохоос биш сул тал огтхон ч биш. Нийслэл хотын 70 хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Утаандаа хахаж цацаж, байранд орох мөрөөдөлтэй тэр иргэдийн амьдралыг илүү сайн мэдэх хүн бол та. Зайсан амьдарч байгаа сайд нараас илүүтэйгээр та хийж чадна.” Гэлээ. Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү.

Ингээд БХБ-ын сайдаар З.Баянсэлэнгийг дэмжихийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжлээ.