Эдийн засаг хүндрэлтэй үед өмчөө хувьчлах нь маш буруу
Хувьчлагдсан аж ахуй нэгжүүдээс хүнсний чиглэлийн компаниуд амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өмч хувьчлалын түүхийг сөхвөл засгийн газрын өмч хувьчлалын комисс бага хувьчлалаар 2000 гаруй жижиглэн худалдаа нийтийн хоолны нэгжийг 6 тэрбум төгрөгөөр 2500 гаруй үйлдвэр аж ахуй газрыг 4 тэрбум төгрөгөөр ХК хэлбэрээр шинэчлэн хувьчилжээ. Харин 1996 онд төрийн өмчийн хороо байгуулагдаж 1996-2000 онд 108 тэрбум төгрөгрийн хөрөнгөтэй 900 гаруй аж ахуй нэгжийг 74 тэрбум төгрөгөөр хувьчилжээ. 2000-2004 онд эмнэлэг сургууль гэх мэт 89 ААН-ыг хувьчилжээ.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Хувьчлалыг идэвхитэй хийх ёстой гэж би хувьдаа боддог. Улсын үйлвэрийн газрууд олон байна зарим нь ашигтай ашиггүй ажиллаж байна. Дийлэнх нь ашиггүй ажиллаад байна. заримыг нь хувьчлах зөв зүйтэй харин ямар газруудыг төр өөртөө авч үлдэх ёстой вэ гэдгийг бодох ёстой.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Өнөөдөр төрийн өмчит аан хувьчлах асуудал орж ирээд одоогоор энийг шаардлага хангаагүй байна гэсэн асуудал эдийн засгийн байнгын хороон дээр гарсан байгаа. Төрийн өмчит үйлдвэрүүдийг хувьчлах жагсаалтууд гарсан байгаа. Тухайлбал амралтын газар сувилалуудийг хувьчлах асуудал орж ирсэн боловч эдийн засгийн байнгын хороон дээр дэмжлэг аваагүй
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Улсын төсвийн орлогыг батлахдаа 180 орчим тэрбум төгрөгийг төрийн өмч хувьчлалаас оруулна гээд баталсан байгаа үүн дотор Миат компани, Хөрөнгийн бирж, Хөтлийн цемент гэх мэт газрууд бий. Нэг талдаа бид эдийн засгийн хүнд үед өмчөө хувьчилна гэдэг маш буруу шийдвэр юм.
1584