Шинэ сайдад хандаж хэн юу гэв ?
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг
2015.09.08

Шинэ сайдад хандаж хэн юу гэв ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн 88.1 хувийн саналаар дэмжин баталлаа.

Сайдаар томилогдохынх нь өмнө УИХ-ын гишүүд асуулт асууж, мөн саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Төрийн залгамж чанараа барьж ажиллаарай, Д.Оюунхорол гишүүний санаачлагыг дэмжиж ажиллахыг хүсье.

Энэ Засаг хэд хугацааны настай вэ, болж байгаа үйл явдлыг харахаар АН төлөвшөөгүй юм байна гэдгийг тод томруун харууллаа.  1996-2000 онд дөрвөн Засгийн газар сольсон.

Одоо мөн л сольж байна,  Ардчилсан намаас 11 гишүүн, Шударга ёс эвслээс 3 гишүүн сайд болоогүй байна гэсэн тоо байна. Монгол төрөөр тоглож дууслаа. Зарим үед үнэт зүйл, зарчим дээрээ хатуу зогсооч. Монголын төр тогтвортой байх ёстой.

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Их чухал яаманд очиж байна, боломжийн төвшинд хийчих байх. Одоо нөхөн сэргээлт нэрээр ашиглалт явуулдаг буруу жишиг гаарлаа. Ховдод Мянган уулстын нуруу гээд төрийн тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийх нэрээр олборлолт хийж байна.

Шийдвэр нь буруу байна шүү гэдгийг хэлээд байхад л сайд нь зөвшөөрөл олгосон. Ийм асуудал зөвхөн Ховдод байгаа юм биш бусад аймгуудад ч зөндөө. Ямар аймгууд дээр ийм шийдвэр гаргасан юм бүү мэд.

Ийм зүйлийг яаралтай зогсоох, нөхөн сэргээлтийн ажлыг яаралтай дуусгах тал дээр шийдвэртэй алхам хийж чадах уу. Нөхөн сэргэлт нэрээр олборлолт явуулдагыг өөгшүүлэх юм бол буруу тийшээ явна.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Хууль хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж томилолт авч байгаа учраас байгаль орчныг хамгаалах асуудлаар анхаарал хандуулж ажиллана" гэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Мэргэшсэн албан хаагчдыг тогтвортой ажиллуулаасай, ингэж чадах уу. Д.Оюунхорол сайд сайн ажилласан, Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийг батлуулж, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн, Ойн тухай хуулийг батлуулсан. Зайсангийн газрын асуудлыг шийдсэн гээд яривал олон зүйл бий. Бодлогыг нь та цааш нь үргэлжлүүлээсэй.

Боломжийг ашиглаад хэлэхэд, Өршөөлийн хуулийг Монголын маш олон иргэн хүсэн хүлээж байна.  Ар гэрийнхэн нь хүлээж байна. Харамсалтай нь, завсарлага авснаар хэзээ шийдэх вэ гэдэг ойлгомжгүй боллоо. Ээлжит бус чуулган хаагдахаас өмнө Өршөөлийн хуулийг шийдэж чадах уу, энэ дээр МАН-ын бүлэг саад болохгүй гэдгээ хэлсэн. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэхгүй гэдэг хэсгээ УИХ хүлээж аваад өршөөгдөх ёстойг нь өршөөгөөд хурдан шийдээд өгөөч. УИХ-ын даргаас хариулт авмаар байна" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин