СХД 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүллээ
1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 65 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/337 дугаар захирамж, дүргийн Засаг даргын 2015 оны А/353 дугаар захирамжийг тус тус үндэслэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө, үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу дараах ажлуудыг зохион байгуулж ажилалаа.
Дүүргийн нутаг дэвсгэрт оршин суугаа дайн, байлдаан, зэвсэгт тулгаралтанд оролцсон ахмад дайчдыг хороо тус бүрээр нь бүртгэж, нарийвчилсан судалгааг гарган, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт хүргүүлсэн.
2015 оны 08 дугаар сарын 28-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулагдсан 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд дүүргийн 25 ахмад дайчид болон ахмадуудын төлөөллийг урилгаар оролцуулж, баярын хурлын ажиллагаа, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолтыг үзүүлж сонирхуулав.
Мөн Батлан хамгаалах яамнаас Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд дүүргийн 14 ахмад дайчдыг оролцуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус дүүргийн 25 ахмад дайчин төрийн одон хүртэж, ахмад дайчин Д.Сэр-Од, Б.Дорж, Г.Цэгмэд, Л.Халзан нар Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэнээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авсан.
2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад Засаг дарга М.Чинболд, Засаг даргын орлогч Б.Батдорж, Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Цэргийн штабын дарга хурандаа А. Баттулга, ахмадын хорооны дарга .Батмөнх нар хүлээн авч хүндэтгэл үзүүлж, Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдсон төрийн одон, Засаг дарга гарын бэлгээ гардуулсан.
Энэхүү арга хэмжээг Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба тэдний гавьяат үйлс, дайчин замналыг NTV телевиз, дүүргийн вэб сайтаар дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулав.
Сүхбаатар, Дорно-говь аймагт зохион байгуулагдсан ойн арга хэмжээнд дүүргийн 12 ахмад дайчинг оролцуулах нэрийг Батлан хамгаалах яаманд хүргүүлж оролцуулсан.
Батлан хамгаалах их сургуулийн Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс зохион байгуулсан “1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхэн сургамж, ач холбогдол” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг оролцуулж, зохион бичлэгийн материалыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт хүргүүлсэн.
Ойн арга хэмжээний хүрээнд дүүргийн ахмад дайчин 27 дугаар Хорооны иргэн Л.Халзан Зэвсэгт хүчний 013 ангийн хугацаат цэргийн албан хаагчдтай уулзалт зохион байгуулж, цэрэг дайчдад Чөлөөлөх дайны түүхэн сургамж, ач холбогдолын талаар яриа таниулга хийв.
Тус дүүргийн 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг оролцуулан “Эх орны Мөнхийн харуул” баримтат киног УИХ-ын гшүүүн Д.Сумьяабазар санаачлан бүтээсэн. Энэхүү бүтээл нь залуу хойч үед үүх түүхээ мэдэж, тусгаар тогтнол ямар эрхэм, үнэ цэнэтэй болохыг харуулсан бүтээл болсон. Тус баримтат киног Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын анхан шатны сургалтын үеэр үзүүлж, ахмад дайчдын дайчин баатарлаг гавьяат үйлсийг сурталчлах ажлыг зохион байгуулсан