УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2015.08.29

СХД-ийн хүүхдүүдийн 97 хувь нь сургуульд хамрагдана

СХД-т сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муутайгаас 6000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжгүй гэсэн судалгааг хийсэн байна.

Гэхдээ дүүргийн ЗДТГ-аас хувийн хэвшлийн цэцэрлэгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар “ 500-1000 хүүхдийг хувийн цэцэрлэгт хамруулах гэж байна. Гэхдээ цаана нь 6000 гаруй хүүхэд цэцэрлэггүй хоцрох гэж байгаа. Сургуулийн хувьд нийт хүүхдийн 97 хувь нь хамрагдсан ” гэлээ.

 Энэ үеэр зарим царцсан сургуулийн барилгын үйл явцтай УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар танилцсан юм.

Тэрээр “ Энэ барилга 2012 онд ашиглалтанд орох байсан боловч гурван жилээр хойшлоод 10 сарын 30-ны байдлаар дуусгахаар ажиллаж байна. Улсын төсвөөс нэг тэрбум 764 сая төгрөгийг суулгасан” гэж байлаа.

            Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү