Х.Нямбаатар НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч боллоо
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар
2015.06.23

Х.Нямбаатар НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч боллоо

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ өнгөрсөн бямба гаригт V Их хурлаа хийсэн.

Хуралд 458 төлөөлөгч оролцсон бөгөөд НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг сонгосон юм. Харин Сонгинохайрхан дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатарыг тус холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. Түүнчлэн Удирдах зөвлөлийн гишүүдээ ч сонгосон юм байна. Удирдах зөвлөл хуралдаад “МИАТ” ХК- ийн Хөгжлийн бодлогын газрын дарга С.Мөнгөнчимэгийг залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон аж.