АН, МАН хоёр салахаас өөр аргагүй байсан
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2015.08.21

АН, МАН хоёр салахаас өөр аргагүй байсан

УИХ-ын гишүүн Ч.Улаантай Засгийн газрын гишүүдийг нөхөн томилох асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Аль ч тохиолдолд Засгийн газар ажил хийдэг байгууллага. Тийм учраас ажиллах чадвартай, дадлага туршлагатай, боловсролтой, сэтгэл зүтгэлтэй хүмүүсийг томилох нь зөв. Гэхдээ тийм хүмүүс зөвхөн парламент дотор байна гэвэл эндүүрэл" хэмээв.

-Засгийн газрын зургаан сайдыг      нөхөн томилох асуудлаар Ардчилсан нам, “Шударга ёс” эвслийн хооронд Зөвшнлцөх ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Зөвшилцлөөр ямар шийдвэр гаргасан бэ?

-Өнөөдрийн байдлаар бүрэн хохиролцоонд хүрээгүй байна. Ажлын хэсгийн зүгээс бидэнд ямар нэгэн үр дүн танилцуулаагүй. Тиймээс зөвшилцөх үйл явц үргэлжилж байна гэж ойлгож болно. Тус Ажлын хэсэг намуудын тэргүүлэх яамны тоо болон салбарыг ярьж байна.

-Намуудын парламент дахь харьцаагаар Засгийн газрын сайдын суудлыг хуваарилдаг. Энэ удаад мөн тус зарчмаар явах уу?

-Энэ бол байж болох зарчим. Манай эвслийн бүлгээс ч уг зарчмын дагуу “Чөлөөлөгдсөн зургаан сайдын квотоос гурвыг нь авъя” гэсэн саналыг Ардчилсан намд хүргүүлсэн. Ардчилсан нам УИХ-д 36 суудалтай бол, “Шударга ёс” эвслийн 11 гишүүн байна. Энэ нь гуравны нэг харьцаа гэсэн үг. Тиймээс 18 сайдын гуравны нэг буюу зургаан сайдын суудал манай эвслийн бүлэгт оногдох учиртай. Бид энэ саналаа тэнгэр харж байгаад толгойдоо буулгасан юм биш. Нийтлэг жишгийн дагуу тавьсан санал.

-Харин Ардчилсан намын зүгээс ямар хариу өгөв?

-Эцэслэн тохирсон зүйл байхгүй учир энэ талаар ярих нь илүүц биз.

-“Шударга ёс” эвслийн бүлэг дотроо зөрчилдөж эхэллээ гэх мэдээлэл цацагдах боллоо. Энэ хэр бодит мэдээлэл вэ?

-Манай бүлэг нэгдмэл байж чадаж байгаа. Санал зөрсөн,     үйл ойлголцол бидэнд     байхгүй. Анх “Шударга  ёс” эвслийн бүлгийг байгуулахдаа тодорхой дүрэм журам тогтоосон. Энэ дүрмийн дагуу л явж байна.

-МАХН-ынхан Засгийн газрын   асуудлаар барьцаалан Өршөөлийн хуулийг батлууллаа” гэх дүгнэлтийг зарим хүмүүс өгч байна. Та үүнтэй санал нийлж байна уу?

-“Шударга ёс” эвслийн бүлэг аливаа асуудалд зарчимч хандаж байгаа. Гэхдээ дотроо нухацтай ярих асуудал бол бий. Бид тогтсон шийдвэрт хатуу байр сууриа хадгалж чаддаг. Хамтарсан Засгийн газрыг байгуулах талаар манай эвслийн бүлгийн байр суурь тодорхой. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намтай байгуулсан “Шударга ёс” эвслийн гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Энэхүү гэрээний заалтуудыг аль ч тал нь хүндэтгэж мөрдөнө. “Шударга ёс” эвслийн бүлгийн зүгзэс хэмжээ, хязгааргүй шаардлага тавьсан юм биш. Бүх тохироо анхны гэрээний дагуу явж байна.

Засгийн газрыг огцруулахдаа ярьсан зарчим дараагийн удаа алдагдаж болохгүй

-Тэгэхээр гэрээнд өөрчлөлт орохгүй гэсэн үг үү?

-Хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт орохгүй. Гэрээг улам боловсронгуй болгох үүднээс зөвхөн тодотгол хийнэ. Анх шийдлийн Засгийн газрыг байгуулах үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон “Шударга ёс” эвслийн бүлгийн удирдлагын дунд байгуулсан гэрээ бий. Энэхүү протокол гэрээнд 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулсан хамтын ажиллагааны гэрэзг хүчин төгөлдөр мөрдөв гэж тусгасан. “Шударга ёс эвслийн бүлгийн саналд Ардчилсан нам хүндэтгэлтэй хандана гэсэн зарчим ч бий.

-Засгийн газрын зургаан сайдаас гадна дэд сайдын квотын асуудлыг зөвшилцөх хүрээнд хөндөж байгаа юу?

-“Шударга ёс” эвслийнбүлгийн Ардчилсан намтай байгуулсан гэрээнд тодорхой хувь заасан байдаг. Тухайлбал, улс төрийн албан тушаалтнуудыг 75: 25 гэсэн харьцаагаар томилно гэсэн заалттай. Энэ тохиролцоо хүчин төгөлдөр мөрдөгдөж  байгаа учир өөрчлөлт орохгүй байх. “Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс анхны тохиролцоонд үнэнч байгаа. Хуулийн хүрээнд явуулж байгаа зөв ажлуудыг бүх л талаар бид дэмждэг. Харин хууль бус үйл ажиллагаа засч залруулахын төлөө шаардлагаа хэзээд ч тавина.

-Ардчилсан намын бүлгээс , Засгийн газрын гишүүдийг парламентаа томилно гэсэн шийдвэрийг  гаргаад байгаа. “Шударга ёс эвслийн бүлэг өөрт оногдсон салбарын яамыг тэргүүлэх хүнийг хаанаас томилох вэ ?

-“Шударга ёс” эвслийн бүлэг энэхүү асуудал тодорхой зарчим тогтооп байна. УИХ дээр удаа дараа “давхар дээл”-ний тухай ярьсан шүү дээ. Үүнээс үүдэн Шинэчлэлийн Засгийн газрыг  огцруулсан. Гэтэл яагаад байдал эсрэгээрээ эргэв. Нэг Засгийн газрыг огцруулах ярьсан зарчим дараагийн удаа  алдагдаж болохгүй.

-Ардчилсан намынхан хугацаа бага үлдсэн тул мэргэжлийн хүмүүсийг парламент дотроос томилох ёстой гэж үзээд байгаа юм биш үү?

-Аль ч тохиолдолд Засгийн газар ажил хийдэг байгууллага. Тийм     учраас ажиллах чадвартай, дадлага туршлагатай, боловсролтой, сэтгэл зүтгэлтэй хүмүүсийг томилох нь зөв. Гэхдээ тийм хүмүүс зөвхөн парламент дотор байна гэвэл эндүүрэл. Улс төрийн нам гэдэг том бүтэц, бүрэлдэхүүнтэй байгууллага. Тиймээс ажил хэргийн шалгуурыг даах чадвартай хүмүүс парламентын гаднаас ч олдоно. Засгийн      газрын гишүүдэд тавих шаардлага ажил хэргийн шалгуур байгаасаа гэж боддог.

-Таныг шийдлийн Засгийн газарт орж ажиллана гэсэн яриа       гарах     боллоо. Танд Засгийн газарт орж ажиллах сонирхол бий юу?

-Энэ бол хүмүүсийн дэвшүүлж байгаа таамаг. Би шийдлийн Засгийн газарт орж ажиллахгүй. Яагаад гэвэл   энэ  бол шинээр байгуулагдаж буй Засгийн газар    биш.      Харин өмнөх Засгийн газрыг нөхөн томилж байгаа томилгоо. Миний хувьд шийдлийн Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан, санал нэгдэж чадахгүй байгаа асуудал олон бий.

-Өнгөрсөн найман сарын хугацаанд УИХ дахь бүх намууд Засгийн газарт эвсэж ажилласан. Харин үүний үр дүн нь ямар байсан гэж боддог вэ?

-Засгийн газар байгуулагдах үед би “Хугацаа богино учир томоохон үр дүнг хүлээгээд хэрэггүй” гэдгийг чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн.

Монгол Улсын дотоод болон гадаад бизнесийн орчин хязгаарлагдмал байгаа үед цөөхөн асуудлыг шийдэх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар шийдлийн Засгийн газар бүхий л асуудал руу орж байна. Засгийн газрын үр дүнтэй хийсэн ажил цөөхөн. Үүнийг хаана ч хэлнэ. Би зургаан Засгийн газарт урт болон богино хугацаагаар ажиллаж үзсэн хүн. Ийм богино хугацаанд олон ажлыг амжуулж чаддаггүй юм. Анх байгуулагдах үедээ өргөн хүрээтэй зүйл ярьж байсан бол өнөөдрийн байдлаар хийж хэрэгжүүлсэн ажил нь чамлалттай байна.

-2012 оны сонгуулийн дараа ажилласан хоёр Засгийн газрын аль нь сайн ажилласан гэж та боддог вэ?

-Ажилласан  хугацаа, хийсэн ажил болон хүрсэн үр дүнгийн хувьд харьцуулах боломжгүй. Шинэчлэлийн Засгийн газар ажил хийхийн төлөө идэвхи зүтгэл гаргасан. Хуулиа дагаж мөрдөе, ил тод ажиллая. эдийн засгийн үзүүлэлтээ хянаж, зөв чиглэлд нь оруулъя гэсэн арга барилаар ажиллаж байсан. Харамсалтай нь, шийдлийн Засгийн газар байгуулагдсанаар хэцүү байдал үүслээ. Зарим үзүүлэлтийг улсын өрийн жагсаалтаас хасан, нууж хаах байдлаар ажиллах арга барилыг баримталж байна. Эдийн засгийн нөхцөл байдалд бодит үнэлэлт өгч чадаагүй.

-Гэхдээ шийдлийн Засгийн газрын үйл ажиллагааг УИХ дэмжихгүй байх тохиолдол олон байлаа шүү дээ. Уг нь УИХ-д суудалтай бүх намууд эвссэн байсан. Гэвч улс төрийн дэмжлэг үзүүлсэнгүй?

-Миний шүүмжлэл аль аль руу нь чиглэж байна. Би УИХ- ын үйл ажиллагааг сайн байсан гэж хэлээгүй. УИХ энэ Засгийн газрыг байгуулсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хүүхэд нь Засгийн газар. Тийм учраас хүүхдээ дэмжиж, тусалж, чиглүүлэх үүрэг нь УИХ- ынх. Ингэж чадаагүй бол төр, засгийг бүрдүүлж байгаа улс төрийн хүчний хариуцлага.

Ард түмнээс хамгийн олон санал авсан, бас хамгийн их хариуцлага хүлээх нэг субьект нь Ардчилсан нам. Бусад улс төрийн хүчнүүд хамтарч дэмжиж ажиллах, алдаа эндэгдлээс сэргийлэх учиртай.

Аль алийнх нь оновчтой тэнцвэрийг хадгалаад явах эрх хамгийн олон суудалтай улс төрийн хүчинд байдаг.

-Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс гарган МАН-ын зургаан сайдыг огцруулах шийдвэрийг та хэрхэн хүлээн авсан бэ. Уг нь парламентад суудалтай улс төрийн хүчнүүд намын хүсэл сонирхлыг хойш нь    тавьж, улс орны эрх ашгийг  нэгдүгээрт тавих хэрэгтэй хэмээн хамтарсан шүү дээ.

-Шийдлийн Засгийн газар байгуулагдах үед ажлын эрх ашиг бодож хамтарч байна гэж бодсон. Гэтэл хэрэгжилтийн явцад ажлаа хойш нь тавьж, намын эрх ашгийг дээгүүрт тавьсан. Улмаар АН, МАН хоёр хоорондоо тэрсэлдээд эхэлсэн. Хариуцлага хүлээсэн хоёр улс төрийн хүчний бодит байдал энэ. Тэгээд хамтарч ажиллах боломжгүйд хүрлээ. Хэт улстөржүүлж, намын эрх ашгийг дээгүүр тавих нь ийм хохиролтой байдаг. Тэд салахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Ажлын эрх ашгаа умартаж, албан тушаалын томилгоо хийсэн. Тиймээс ажил хийж чаддаг хүмүүсийг оронд нь томилох хэрэгтэй. Өөр арга зам байхгүй шүү дээ.

Ганц МАН намын эрхашгаа дээгүүр тавиагүй. Ардчилсан нам ч ялгаагүй улс төр хийсэн.

-Ажил хийж чаддаг хүмүүс нь “Шударга ёс” эвслнйн бүлэгт байгаа гэсэн үг үү?

-Аль ч улс төрийн хучинд ажил хэргийн шалгуурт  тэнцсэн хүмүүс байгаа.

-Тэгэхээр томилгоо буруу хийгдсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Томилогдсонхүмүүс нь буруу ажилласан. Ажлаасаа өмнө халаа сэлгээ хийсэн. Үүнээс үүдэн төрийн ажил доголдсон. Төрий н албаны мэргэшсэн. тогтвортой боловсон хүчин алдагдсан шүү дээ.

-Шинээр томилогдсон зургаан сайдад ажил хийх хугацаа үлдсэн гэж боддог уу?

-Ажил хийхийг зорьж байгаа хүнд бол хугацаа болон бололцоо бий. Засгийн газрын гишүүний үүрэг нь хууль батлуулах биш. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг хэрэгжүүлэх нь тэдний , үүрэг. Засгийн газар, парламент хоёрын үйл ажиллагааг салгаж, хязгаар тогтоох ёстой. Тийм учраас Засгийн газрын зургаан сайдыг парламент дотроосоо томилохыг би хувьдаа таашаахгүй байгаа юм. Хэрвээ парламентаас томилвол Засгийн газар, парламент хоёрын зааг хязгаар улам бүдгэрнэ. Шинээр хууль батлуулахгүйгээр ажиллах бололцоо бий.

Эрх зүйн орчин нь шийдэгдээгүй салбар гэж үгүй. Байгаа нөхцөл  бололцоондоо тулгаарлаж ажиллах ёстой. Засгийн газарт хийх ажил ч их байна. Шалтаг тоочоод, улс төрийн хожоо харж байгаа хүнд бол бас л их хугацаа. Өөрөөр хэлбэл, дараагийн сонгуулиас өмнө анкетаа баяжуулъя гэсэн хүмүүст боломж олдох хугацаа.