Өршөөлийн хуулиар 4000 хоригдол гэртээ харина
УИХ, Засгийн газрын төвшинд олон жил ярьсан Өршөөлийн хууль сая л нэг юм батлагдлаа.
Эрхэм гишүүд энэ хуулийг гаргах нь зөв гэдгийг нэгэн дуугаар хэлдэг ч яагаад ийнхүү сунжирч ирсэн нь тодорхойгүй. Тиймээс ард түмний зүгээс "Иргэддээ зориулсан хуулийг гацаадаг, өөрсдөдөө зориулснаа шууд кнопддог" гэх шүүмжлэлийг төр, засагт удтал хаяглаж ирэв. Тэгвэл ямартай ч Өршөөлийн хууль батлагдлаа. Ялтан, хүмүүжигч нарын маргаашийн нарыг харах хүсэл ийнхүү биеллээ олох цаг ирж байна.
Хуульч гишүүдийн өмнө нь ярьж, байснаар бол энэ ‘хууль хэрэгжиж эхэлснээр нийслэл, хөдөө орон нутгийн нийт 25 шоронд хоригдож буй 7500-8000 хоригдлын тал хувь нь гэртээ харьж, ээж аав, гэр бүлийнхээ элгийг дэвтээнэ. Үлдсэн хүмүүжигч нарын эдпэх ял хоёр жилээр хөнгөрнө. Мөн тэр хэмжээгээр ялтан, хүмүүжипн нарт зориулан улсын төсвөөс баталдаг зардал багасч эдийн засаг хэмнэнэ гэсэн үг юм.
Өршөөлийн хуулийг баталсан өдрөөс хэрэгжүүлэх, дагаж мөрдөх. журмыг баталсан бол 2015 оны долдугаар сарын 2-ны өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн, холбогдсон, ял , шийтгүүлсэн хүмүүсийг өршөөлд хамруулахаар хуульчилжээ. Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт, хэрэгтэн хоёрын тоо өссөөр байгаа нь хууль хяналтын байгууллагуудын тайланд байнга дурдагдаж ирэв. Энэ нь ялангуяа 2002 онд баталсан Эрүүгийн хуульд давтан хэрэг үйлдон хүнийг шоронд суулгана гэон "шоронжсон" заалт оруулснаас үүдэлтэйг хуульчид хэлдэг. Тэгвэл хорих ял эдэлж буй хүмүүжит нарын ихэнх нь ид хөдөлмөрийн насны залуучууд байгааг өнгөрсөн хавар ШШГЕГ-ын харьяа хорих ангиудтай танилцсан УИХ-ын ажлын хэсгийн гишүүд онцолж байсан юм.
Хуулийн ач холбогдлын талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат "Өршөөлийн хууль гарах ёстой хуулийн нэг байсан. Тийм ч учраас УИХ энэ хуулийг баталж гаргалаа. Ардчилсан төр хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулж байгаа.
Иргэдээ өршөөдөг, аж ахуй нэгжүүдийг уучилдаг байх ёстой. Тухайн нөхцөлд хүмүүс ямар ч байсан байж болно. Гэхдээ бүгд хуулийн хүрээн байх ёстой. Ер нь бол 2002 онд баталсан Эрүүгийн хуулиар давтан гэмт хэрэг үйлдон хүнийг шоронд суулгана гэон заалттай. Өнөөдрийн нөхцөл байдалд энэ хуулийг аваад үзэхэд 10 мянган төгрөг хулгайлсан хүн дараа нь өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн байхад жирэмсэн эмэгтэй ч бай, хүүхэд ч бай таарсан ялаа эдлэх биш 10-20 жилийн ял авч байх жишээтэй. Үүнийг залруулах ёстой. Өнөөдөр шоронд 8000 хоригдол байна. Халуун дулааны улиралд шорон дүүрчихсэн байна. Энэ хүнд нөхцөлд Өршөөлийн хууль гарснаар ялтнуудын тоо 20-30 хувиар багасах ёстой. Үүнийг хуулийнхаа дагуу хийх ёстой. Тэд дандаа л хүнд гэмт хэрэг хийсэн улс биш шүү дээ. Зохих хэмжээний ялдаа эдэлчихсэн байдаг. Мэдээж үйлдсэн хэрэг нь эдэлсэн ялын хугацаанд таарсан байвал хөнгөлөх ёстой. Энэ хууль амар тайван нийгмийн харилцааг зохицуулахад хэрэгтэй" хэмээн онцлон тэмдэглэсэн.
Манай улсад 2009 оноос хойш Өршөөлийн хууль гараагүй. Тэгвэл төр иргэдээ өршөөх ёстой, Өршөөлийн
хууль гаргах ёстой гэдэг байр суурьт хатуу зогсч ирсэн УИХ дахь хуульч гишүүдийн нэг, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин тухайн үед "Та Өршөөлийн хуулийг зөвтгөдөг байр сууриас ханддаг хэвээрээ юу" гэсэн Сэтгүүлчдийн асуултад "Өршөөлийн хууль гарснаар ял завшиж байна
гэж яригдах нь зүй ёсны хэрэг. Нөгөөтэйгүүр манай Эрүүгийн хууль иргэдийг шоронжуулсан учраас энэ нөхцөл байдлыг арилгах нэг заавар болчихоод байна. Жишээ
нь, Финландын Хууль зүйн сайдын хэлснээр тус улс таван сая хүнтэй, 3000 хоригдолтой юм билээ. Гэтэл манайх гурван сая хүнтэй мөртлөө 7000 хоригдолтой. Эрэгцүүлээд харахаар хүнийг шоронд хийх нь сайн үйл биш. Гэхдээ гэмт хэрэг хийсэн хүнийг тусгаарлаж, хариуцлага тооцох ёстой. Гол нь гэмт хэрэг дахиад хийхгүй байх үйлчилгээг төр үзүүлэх ёстой. Монголын шорон бол гэмт хэрэгтнийг
дахиад гэмт хэрэг хийхэд нь сургадаг сургууль болж хувираад байгаа юм. Жишээ нь, утас хулгайлж, сая төгрөгийн хохирол учруулсан 17 настай хүүхдийг шоронд хийх хэрэг байна уу. Тэр хүүхэд утас хулгайлаад шоронд орсон боловч маргааш нь машин хулгайлах хэмжээний "боловсрол"-той болоод гараад ирж байна шүү дээ. Энэ байдлыг бид эргэн харж, наанатай, цаанатай бодох ёстой.
Би лав Өршөөлийн хуулийг буруутгаж чадахгүй. Иргэддээ өршөөл үзүүлэх, хариуцлага тооцох, ял оноох төрийн үүрэг боловч, өршөөх нь өөрөө мөн л төрийн үүрэг байдаг. Гэхдээ хэнийг өршөөхгүй вэ гэдгийг ялгаж, зааглах хэрэгтэй байгаа юм. Жишээ нь, авлигачдыг, хүчингийн хэрэгтнүүдийг, хүн худалдаалагчдыг өршөөмөөргүй байна" хэмээн хэлж байсан билээ. Гэтэл сүүлийн хоёрхон жилийн дотор 6-7 мянга орчим байсан ялтан, хүмүүжигчдийн тоо 8000 болон өссөн байна. Гэвч, Өршөөлийн хууль батлагдсанаар тэдний тал хувь нь буюу 4000 орчим нь суллагдахаар болж байгаа нь нааштай мэдээ юм.