Х.Тэмүүжин гишүүн ууртай байна
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.08.13

Х.Тэмүүжин гишүүн ууртай байна

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тун ууртай байна.

Түүний уурыг хүргэсэн асуудал бол шинээр батлагдсан гарсан Өршөөлийн тухай хууль юм. Тэрбээр өөрийн твитгер хуудсандаа “Авилгачдыг өршөөхгүй байх миний санал ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан дээр бүгдэд унасан. Дахин оруулж ирээд бас унасан. Нөгөө шударга үнэний туйл болсон хуульчид байхгүй. Үнэн нүүр нь хэвлэлээр гардгаасаа тэс эсрэг. Хэлэх үг ч алга” хэмээн жиргэжээ. Түүний талд мэргэжил нэгт гишүүд нь ч ороогүй учир ихэд гомдолтой байгаа бололтой. Тиймээс мэдээлэл нээлттэй болсон өнөө үед цахим ертөнцөд сэтгэлийн мухар дахь гомдлуудаа бичиж тунхагласан байна.