МАН-ын бүлэг Өршөөлийн хуулийг хэлэлцэв
МАН-ын бүлэг
2015.08.10

МАН-ын бүлэг Өршөөлийн хуулийг хэлэлцэв

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа Өршөөлийн хуулийн төслөөр хуралджээ.

Өршөөлийн хуулийг Хууль зүйн байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцэж байгаа юм. Тиймээс хаалттай дэгээр хэлэлцэж буй Өршөөлийг хуулийн талаар МАН-ын бүлгээр юу яригдсаныг хэвлэлийнхэнд мэдээлэхгүй гэв. Өнгөрсөн баасан гаригт Галт зэвсгийн тухай хуулийг шинэчилж, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг УИХ батлан гаргасан. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх таван хуулийн төслийг нэг нь Өршөөлийн хууль юм.