Хамгийн их халаа сэлгээг АН-ын шинэ сайдууд хийсэн
МАН-ын дарга М.Энхболд
2015.08.07

Хамгийн их халаа сэлгээг АН-ын шинэ сайдууд хийсэн

МАН-ын зургаан сайдыг өчигдөр албан тушаалаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан МАН-аас яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Тодруулбал, Ардчилсан намтай байгуулж ажилласан гэрээний хэрэгжилтийн талаар мөн мэдээлэл өгч байна.  

Хэвлэлийн бага хуралд МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Су.Батболд нар оролцож буй юм. Хэвлэлийн хурлын үеэр МАН-ын дарга М.Энхболд “Оюу толгойн Дубайд байгуулсан нэмэлт гэрээтэй холбоотой асуудлыг МАН-ын бvлэгт мэдэгдэлгvйгээр байгуулсан. Дараа нь гэрээний талаар бүлэгт танилцуулахыг мэдэгдсэн ч хэрэгжvvлээгvй. 

Мөн хамтарсан гээд МАН амаа үдүүлнэ гэж байхгүй. УИХ-ын гишүүд саналаа илэрхийлэх эрх нь нээлттэй. Үүнээс гадна  МАН халаа сэлгээ хийсэн шүүмжлэл гарч байгаа нь бодит үнэнд нийцэхгүй бна. Хамгийн их халаа сэлгээ АН-ын шинэ сайдууд хийсэн” гэдгийг хэллээ. Хэвлэлийн хурлын дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.