Иргэн газраа олж авахад төр туслагч нь байх ёстой
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол
2015.07.31

Иргэн газраа олж авахад төр туслагч нь байх ёстой

Хан- Уул дүүргийн 11,4 дүгээр хороо. Бидний нэрлэж заншсанаар Зайсангийн арцатын аманд оршин суух 600 гаруй өрх. Тэднийг Зайсангийн уугуул иргэд гэж тодорхойлж болно. Яг үнэндээ шинэ цагийн баячуудын хилийн дээс болсон зайсан орчимд хэдэн бор гэр, өнгө муутай цөөхөн хашаа байдаг нь Арцатын аманд насаа элээж буй иргэдийнх. Тэд арчаагүйдээ ингэж амьдраагүй.

Амьдарч буй газраа баталгаажуулах гэсэн иргэдийн хүсэлт, өргөдлүүд олонч сайдын “чихнээс хонх уяж”, олон даргын ширээний нүдэнд тоосонд дарагдан хэвтсэн. Асуудал бүхэнд гарц байдаг. Гарц хайсан уулзалтууд ч үргэлжилсээр байв.

Цаг хугацаа өнгөрөх тусам Зайсангийн уугуул иргэдийн газар өмчлөлийн асуудал улам л хүндхэн болж байсан юм. Энэ ч үүднээс хугацаа алдйж болохгүй шүү, хавартаа багтаад хамтдаа шийдэх ёстой гэсэн Л.Болд гишүүний байр суурийг иргэд дэмжиж байлаа. УИХ- ын чуулганы танхимд иргэдээ төлөөлж энэ асуудлаар салбарын сайдын байр суурийг сонссон юм.

2015 оны дөрөвдүгээр сарын 9-ны өдөр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Зайсангийн иргэдийн газар ашиглалтын гэрчилгээг баталгаажуулна гэж анх удаа ам нээсэн юм. Тэрээр “Энэ асуудал судлагдаж байна. Өмнөх Засгийн газрын үед хийгдэж байсан зарим ажлын тайлан архив бидэнд шилжиж ирээгүй байна.

Зайсанд суурин иргэншлийн бүс үүссэн. Барилга барьсан аж ахуйн нэгжүүд нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч чаддаггүй. Тэнд хашаанд 40, 50 жил амьдарсан хүмүүх газрынхаа гэрчилгээг авч чаддаггүй гэх мэт зөрчлүүд бий бодсон. Гэхдээ Богд уулыг тусгай

хамгаалалтын бүсээс нэг метрийг ч гаргахгүй гэж Засгийн газраас шийдвэр гарсан байна.Ер нь Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээрээ тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэх үүрэг хүлээдэг.Одоогийн суурьшил үүссэн гэр хороололд 600 гаруй айл өрх байна.Энэ хүмүүсийг гэрчилгээжүүлнэ” гэв.

Түүнчлэн өдгөө УИХ- ын нэр бүхий гишүүдийн санаачилсан “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг их хурлын чуулганаар хэлэлцэж эхлээд байгаа. 2015 оны дөрөвдугээр сарын 13-ны өдөр хуулийн төслийг

санаачлагч УИХ-ын гишүүн Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурийг сонссон юм. Тэр үеэр Л.Болд гишүүн “Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцэж байгаа энэ үед асуулт байна. Ерөнхийлөгчийг газар өмчлөлийн асуудлаар үгээ хэлээсэй гэж хүсч байна. Нийт монголчуудын анхаарлын төвд байдаг сэдэв.

Сая би тойрогтоо уулзалт хийгээд явж байхад манай тойргийн сонгогчид газар өмчлөлийн энэ сэдвээр ярилцацгаасан.Хоёр жил хүлээлээ. Хууль УИХ дээр байгаа. Ерөнхийлөгч маань ямар байр сууртай, байна вэ гэж асууж байна.

Энэ асуудал бол тулгамдсан асуудал Ъюн. Үүнд байр сууриа илэрхийлэхгүй юу .Бид хойш нь тавих бололцоогүй, шийдвэрлэх ёстой гэж харагдаад байгаа юм?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүний хариуд “...Газар бол төрийн үндэс гэж манай өвөг дээдэс сургасан. Энэ асуудлыг хуулиар шийдье. Хуулиар шийдэхдээ Монгол Улсын иргэнийхээ газар өмчлөх, эзэмших эрхийг нь тусад нь хуулиар баталгаажуулж өгье гэж байгаа юм. Гадаадын аж ахуйн нэгж, иргэдтэй холбоотой асуудлыг өөр хуулиар шийдэх хэрэгтэй.