Хувийн хэвшлийнхэн л улс орныг хөгжүүлэх гол зүтгүүр шүү дээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, “Монголоо шинэчилье клуб” ТББ-аас хамтран "Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж ба эдийн засгийн тогтвортой өсөлт" хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан билээ.
Аж үйлдвэрийн салбар, техник технологийн чиглэлийн төрийн бус байгууллагууд болон мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон тус хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинэчлэх талаар ярилцав. Түүнчлэн бодлогын асуудал олон салбарт хуваагдаж байгаад шүүмжлэлтэй хандаж, тус салбарыг хамгаалж хөгжүүлэх зорилгоор 2030 он хүртэл хэрэгжүүлэх, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлагдсан зэрэг сэдвүүдийн хүрээнд УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
-УИХ-аас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг баталлаа. Энэхүү бодлого хэрэгжсэнээр ямар үр дүн үзүүлнэ гэж харж байгаа вэ?
-Энэ бодлогын үндсэн зорилт нь аж үйлдвэрийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, улсын эдийн засагт нөлөө бүхий үйлдвэрийн салбарын өсөлтийг дэмжих, зарим үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний дотоодын зах зээлийг хамгаалах, шинэ аж үйлдвэрийн салбарыг байнга судлах, алс хэтдээ ирээдүйтэй аж үйлдвэрийн салбарыг урьдаас төлөвлөн хөгжүүлэх, шинэ зах зээлийг нээх, бүтээгдэхүүн, үйлчилгээг гадны зах зээлд худалдахад үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн байгаа
. Мөн хөгжилтэй орнуудын аж үйлдвэржсэн туршлагыг судалсны үндсэн дээр оюуны өмчийн эрхээр баталгаажсан үндэсний түүх, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан дэшилтэт техник, технологи, мэдлэг, мэдээлэл, инновацид суурилсан соёлын болон бүтээлч аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилтыг уг бодлогод суулгаж өгсөн. Бодлогоо баталчихлаа, одоо түүнд нийцсэн хууль гаргах ёстой. Улсын их хурлаар Засгийн газраас өргөн барьсан Үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа.
Энэ хууль батлагдсанаар экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэн борлуулж эхэлсэн аж ахуйн нэгжийг дэмжих заалтуудыг тусгаж өгсөн. Төслийн эцсийн найруулгыг чуулганаар сонсгосон тул тун удахгүй төрийн мэдээлэлд гарч, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Энэ бүхэн эцсийн дүндээ үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа. Учир нь хувийн хэвшлийнхэн л улс орныг хөгжүүлэх гол зүтгүүр шүү дээ.
Өндөр хөгжсөн орнуудын туршлагыг нутагшуулах тал дээр ямар ажлуудыг хийх ёстой вэ?
Хэлэлцүүлгийн үеэр бидний мэдэх Солонгос, Сингапур, Япон зэрэг аж үйлдвэржсэн хөгжилтэй орнуудын аж үйлдвэрийн бүтэц, давхаргажилтын өөрчлөлт хувьсал хөгжлийн туршлагаас танилцуулсан. Мөн Монгол улсын аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдлын талаар товч танилцууллаа. Судалгаанаас харахад, аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт нь эдийн засгийн өсөлтийн мөчлөгтэй нягт уялдаатай байдаг.
Өнөөгийн хөгжилтэй орнуудад урьд нь манайхтай адил хөдөө аж ахуйн болон эрдэс баялгийн түүхий эдийн үйлдвэрлэл зонхилдог байсан. Гэхдээ мэдлэг, нэмүү өртөг шингэсэн дэвшилтэт техник, технологийн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх замаар аж үйлдвэрийн бүтэцдээ өөрчлөлт хийж чадсан. Мөн тэдгээр улсад ихэвчлэн ган, зэс, эрчим хүч, хими гэх мэт хүнд үйлдвэрийг хөгжүүлсэн байдаг.
Үүнээс гадна тэргүүний болон өндөр технологийн хагас дамжуулагч, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, электроник, био эрүүл мэндийн шинжлэх ухаан, эмийн болон генетик бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг үйлдвэрлэлийг хүчтэй дэмжиж, хурдацтай хөгжүүлж байна.
Үргэлжлэлийг medee.mn-ээс уншина уу