2024.12.25

Ж.Золжаргал: Дэмий зүйлд тусламж авах хэрэггүй. Яг хэрэгтэй юмандаа авч ашиглая!

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны (2024.12.24)-ийн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Д.Батбаяр, Д.Жаргалсайхан, Г.Лувсанжамц, Д.Пүрэвдаваа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, М.Энхцэцэг, Г.Очирбат, С.Замира, Ж.Золжаргал, Б.Пунсалмаа нар ажиллахаар болов.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

Хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх сургалт 78 тэрбум төгрөг. Унаган байгалийн тогтворжилтыг хангахад гээд 27 тэрбум төгрөг. Үүнээс 1,7 нь техник тоног төхөөрөмж. Бусад нь чадавхыг сайжруулах, ухааруулах гэх мэт. Бичил алтны уурхайн талаар мэдээлэл түгээх гэх мэт 40 тэрбум төгрөг. 40-өөс 1 тэрбум тоног төхөөрөмж. Мөн эко системийг хадгалах, хамгаалахад нь хувь нэмэр оруулах нь 67 тэрбум төгрөг. Шинэлэг тогтвортой ландшафтын түвшний менежментийг хэрэгжүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх. АХБ-ны зээлийн 130 тэрбум нь "баримт бичгийн төсөл-2"-ыг боловсруулсан, 22 удаа сургалт хийсэн. Өвлөгдөн үлдэх газар нутаг 51 тэрбум. Шийдлүүдээр дамжин иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Тэгэхээр нэгдүгээрт гадаадын зээл бол бүр ойлгомжтой. Монгол Улс төлнө. Олон улсын нийгэмлэгээс бид буцалтгүй тусламжаа хүлээн авч байгаа. Хэрвээ Монгол Улс нэг юманд аваагүй бол өөр юманд авах боломж нь байсан буюу боломжийн өртөг гэж байх ёстой. Дэмий зүйлд тусламж авах хэрэггүй. Яг хэрэгтэй юмандаа авч ашиглая. Болдог бол ёстой 5 тэрбумаас дээш чадавх бэхжүүлэхгүй, 10 тэрбумаас дээш сургалт авахгүй гэдэг байдлаар барьцтай юм үлдээмээр байнаЭрх зүйн бичиг баримт эсвэл нэг зөвлөх үйлчилгээ зураг төсөлтэй үнэ цэнтэй документ, тоног төхөөрөмж, байр байшин гэх мэт.

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах эх үүсвэрийг Монгол Улс аж үйлдвэржилттэй явуулахдаа хэрхэн хүлэмжийн хийн ялгарал багатай байх вэ гэдэг шийдлийг гаргаад нэвтрүүлэхэд ашиглах. Эсвэл манайд улсад тулгамдчихаад байгаа цөлжилт, бэлчээр зэрэгт түлхүү ашигламаар байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан