МАН-ын Удирдах зөвлөл хуралдана
МАН / зургийг news.mn/
2015.07.04

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар болжээ.

АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, Засгийн газарт хамтарсан МАН-тай байгуулсан гэрээг цуцлах даалгаврыг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт өгсөн юм.

Энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг даваа гаригийн хуралдаанаараа хэлэлцэнэ. Тэгвэл түүнээс урьтаж МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар болсон нь энэ аж.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Засгийн газарт хамтрах урилгыг МАН-д илгээхэд Удирдах зөвлөл нь хуралдаад санал хуваагдсан байдаг. Тодруулбал, Ц.Нямдорж нарын гишүүд АН-тай Засгийн газарт хамтрах шаардлагагүй, би хувьдаа энэхүү саналыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн байдаг ч олонхи нь урилгыг хүлээж авах шийдвэр гаргасан юм. Үүний дараа МАН Бага хурлаа зарлаж, гишүүдээрээ энэ асуудлыг хэлэлцүүлснээр Засгийн газарт хамтрах даалгаврыг бүлэгтээ даалгаж байв. Одоо харин гарах асуудлыг ёсчлохоор болж байна.