МАН-ын бүлгээс АН-ын мэдэгдэлд хариу өглөө
МАН-ын бүлэг
2015.07.02

МАН-ын бүлгээс АН-ын мэдэгдэлд хариу өглөө

УИХ дахь МАН-ын бүлэгт АН-ын бүлгээс ирүүлсэн мэдэгдлийн дагуу МАН-ын бүлэг хуралдаж, "Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ"-ний хэрэгжилтийн явц, байдлыг зүйл, заалт бүрээр нь хэлэлцэн хариу хүргүүллээ.

Энэхүү албан бичигт хууль тогтоолын төслүүд, Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Оюутолгой, Тавантолгойн төслүүд, орон нутгийн түвшин дэх хамтын ажиллагаа, төрийн албан хаагчид зэрэг долоон асуудлын хүрээнд хариу өгсөн байна.

Мөн хариу албан бичигт "Монгол Ардын нам, Ардчилсан намын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ” нь Монгол Улсын нийтлэг эрх ашиг, Үндсэн хуулийн язгуур үзэл баримтлалын хүрээнд үйлчлэх учиртай. Үүнээс хальсан, гажуудуулсан хууль бус үйлдэл, аливаа санаархлыг хамтын ажиллагааны гэрээгээр халхавч хийн шийдвэрлэхийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжихгүй болохыг АН-ын бүлэгт мэдэгдэж байна" гэжээ.