УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.06.29

АН-аас том том нулимстай, урт урт захидлыг илгээж байсан

"Асуух эрх” ярилцлагын нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Я.Содбаатар оролцлоо.

АН МАН-тай хамтарч ажиллах гэрээгээ эргэн дүгнэх санал гаргаж, гүйцэтгэх зөвлөлөөс энэ гэрээг дахин дүгнэ гэсэн даалгавар өгсөн. Үүнийг та МАН-ын гишүүний хувьд хэрхэн хүлээж авч байна вэ ?

УИХ дахь МАН-ын бүлэг дээр энэ асуудлыг албан ёсоор яриагүй. Ер нь Шинэ Засгийн газар байгуулагдаад парламентэд суудалтай бүх улс төрийн хүчнүүд орж, нийгэм эдийн засгийн өнөөгийн хүндрэл бэрхшээлийг цааш нь явуулчихгүйгээр зогсоох цаашлаад иргэдийн ажил амьдралыг дээшлүүлэх чиглэлээр бодитой алхмуудыг хийе улс төрийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч гарцаа ольё гэсэн үүднээс л хамтарсан.

Хамтрах үед АН-ын дарга, АН-аас сонгогдсон Ерөнхий сайд нараас том том нулимстай урт урт захидлыг манай намд илгээж байсан. Бид ч тийм сэтгэлээр хандаж байлаа. Хамтарч гэрээ байгуулж ажиллахдаа олон зүйлийг ярьсан. Үүний биелэлтийг дүгнэе гэж байгаа бол зөв гэж ойлгож байна.

Хийгдсэн зүйл байна уу ?

Анх гэрээ байгуулсан тухайн үед  нөхцөл байдлыг дүгнээд үзэхэд манай улс цалингаа тавихад хүндрэлтэй, ОУ-ын байгууллагууд төсөл хөтөлбөрүүдээ царцаах байдал руу оруулчихсан байсан. Эдгээр нөхцөл байдлыг сайжруулах гэж оролдож байна. Гэхдээ одоогоор сайжирсан зүйл харагдахгүй байгаа. Яагаад гэвэл гэрээнд туссан агуулгаар нь авч үзвэл хоёр гол зүйл л туссан.

АН болон МАН хамтрагчийн байр сууринаас биш сөрөг хүчний байр сууринаас хандаад байгаа учраас энэ бүх асуудал явахгүй байна гэж буруутгаж байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ ?

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү