С.Бямбацогт: Өрөө өрөөр төлтлөө дарамтанд оржээ
МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдийн талаар гишуүдийнхээ байр суурийг нэгтгэжээ.
Ингэхдээ 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд нэлээд ач холбогдол өгч, Ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ. Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ, “2014 оны тайланд нэгдсэн төсөв 870 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Энэ нь ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэж байгаа юм. Мөн татварын орлого нэг их наяд төгрөгөөр тасарсан.
Ганц нэмэгдсэн орлого нь хүү, торгуулийн орлого. Энэ төрлийн орлого 154 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ нь төрийн байгууллагын дарамт шахалт ямар байгааг илэрхийлсэн үзүүлэлт. Үүнээс гадна олон баримт хэлж болно. Тухайлбал, цалин, тэттэврийн зардал 2012 оныхоос 400 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.
Гэхдээ энэ нь цалин тэтгэврийг нэмснийх бус төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэний илэрхийлэл. 2012 онд зээлийн үйлчилгээний төлбөрт 34 тэрбум төгрөг төлж байсан бол 2014 онд 500 тэрбум төгрөг төлсөн. Ер нь өрөөрөө өрөө төлдөг болсон.
Цаашдаа өрийн дарамт улам л нэмэгдэнэ. Ийм нөхцөлд хэмнэж ажиллах ёстой төсвийн ерөнхийлөн захирагч, сайд, дарга нарын гадаад томилолтын зардал өнгөрсөн онд хоёр дахин хэтэрсэн байна. Энэ мэт зөрчил их байгаа учраас 2014 оны төсвийн гүйцэтгэлийг нухацтай хэлэлцэх шаардлагатай. Тиймээс манай бүлэг Д.Хаянхярваа гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо” гэв.
УИХ дахь МАН-ын бүлгийн хэлэлцсэн дараагийн асуудал нь Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөх асуудал байжээ. Тус бүлгийн гишүүд тоггоолын төслийг дэмжиж байгаа ч сургууль, эмнэлэг, Хөрөнгийн бирж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг нийгмийн салбарт хийх хувьчлалыг дэмжихгүй байхаар шийджээ.
Засгийн газар хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай 60.4 тэрбум төгрөгийг гаргах боломжгүй гэдгээ албан бичгээр илэрхийлсэн.
Мөн өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг дэмжих эсэхээр гишүүдийнхээ байр суурийг нэптэжээ. Улмаар хуулийн төслийг баглахаасаа өмнө сайн судлах шаардлагатай гэж үзсэн байна. Энэ талаар бүлгийн дэд дарга Д .Хаянхярваа “Манай бүлгийг Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслөөс завсарлага авлаа гэж эмэгтэй гишүүд эсэргүүцсэн. Уг нь завсарлага авна гэдэг нь эсэргүүцэж байгаагийн илэрхийлэл биш. Хуулийн төслийг илүү боловсронгуй болгох үүднээс завсарлага авдаг. Манай бүлэг хүүхэд харах үйлчилгээний орчны стандартаас эхлээд олон зүйлийг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байгаа.
Хамгийн наад зах нь хүүхдийн орчны болон хүнсний аюулгүй байдал баталгаатай байх ёстой. Гэтэл хууль санаачлагч эмэгтэй гишүүд зөвхөн хүүхэд цэцэрлэгт, хамрагдах хүртээмжийг нь л хараад байх юм. Мөн дээр нь энэ төслийг баталлаа гэхэд Засгийн газар хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай 60.4 тэрбум төгрөгийг гаргах боломжгүй гэдгээ албан бичгээр илэрхийлсэн. Тиймээс энэ хуулийн төслийг яаран хэлэлцэж батлахын оронд сайн судалж үзэх хэрэгтэй” гэлээ.