Нийгмийн салбарын хувьчлалыг хойшлуулсан
УИХ-аар 2015-2016 онд Төрийн өмчийг хувьчлах Үндсэн чиглэл батлах асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Засгийн газраас дээрх онуудад нэр бүхий төрийн өмчийн компаниудыг хувьчилснаар 170 гаруй тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцсон. Гэхдээ энэ удаад төрийн өмчийн томоохон компаниудыг үе шаттайгаар, хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьчлахаар төлөвлөжээ.
Үүнд ДЦС-4, ДЦС-3, ДЦС-2, "Бага- нуур’1 "Шивээ-Овоо” дулааны цахилгаан станц багтаж байгаа. Мөн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, “Монгол шуудан" ТӨХК, “Монголын хөрөнгийн бирж" ТӨХК зэрэг төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийг төрд тодорхой хувийг үлдээх байдлаар хувьчлахаар төлөвлөсөн юм. Энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсууриас дараах зүйлийг тодрууллаа.
-Төрийн өмчийг 2015- 2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хувьчлах жагсаалтыг өөрчиллөө?
Өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчийг хувьчлах Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ дахь нам, эвслийн бүлгээс гаргасан саналаар санал хураалт явууллаа. Хувьчлах жагсаалтад Монголын хөрөнгийн бирж, Хөтөлийн цемент шохой, Монголын хөдөө аж ахуйн бирж зэрэг төрийн өмчит комианиуд багтсан. Үүний зэрэгцээ боловсрол, эрүүл мэндийн салбарыг ч хувьчлалд хамруулахаар багтаасан байсан.
Гэхдээ УИХ дахь МАН, АН- ын бүлэг дээр нийгмийн салбарт хийх хувьчлалыг хойшлуулж, энэ тухай бүлэг заалтыг хасах шийдэлд хүрснийг чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хурааж, дэмжлээ. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн хувьчлалыг хасая гэсэн санал гарсан. Учир нь нэгдүгээрт, өртэй. Хоёрдугаарт, олон улсын зах зээлд хувьцаа зарах борлуулах нөхцөл бүрдээгүй гэж үзсэн.
-Энэхүү хувьчлах жагсаалтад “Чингис” бондоос санхүүжилт авсан зарим төрийн өмчит компани, үйлдвэр байна гэсэн мэдээлэл байсан. Бондын хөрөнгөөс санхүүжилт авсан төрийн өмчит компани, үйлдвэрүүдийг хувьчлах шаардлага бий юу?
-Төрийн өмчийг хувьчлах Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн зарим заалтад тодорхой хэмжээний өөрчлөлт орсон. Ямар төрийн өмчит компани, үйлдвэр нь “Чингис” бондын хөрөнгөөс санхүүжилт авсан бэ гэдэгт Төрийн өмчийн хороо анхаарал хандуулах байх. Энэ хүрээнд ч хувьчлах арга хэлбэрийг тодорхойлох ёстой. Хувьчлах жагсаалтад байгаа төрийн өмчит компани, үйлдвэрүүдийг өнөө маргаашгүй худалдаж, борлуулахгүй. Хувьчлах олон арга хэлбэр бий.