УИХ-ын бие даагч гишүүд
2015.06.29

60 тонн алт аврагдлаа

“Ардын парламент” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын бие даагч гишүүд оролцлоо.

Өнгөрсөн долоо хоногт Гачууртын ордын асуудал буцаагдсан. Үүнийг буцаахад гол хөшүүрэг болсон хүмүүсийг та бүхнийг  байсан гэж үзэж байгаа. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу ? гэсэн асуултад гишүүд дараах хариултыг өглөө.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “ Энэ бол дан ганц бид гурвын гавьяа биш. Бид гурав анхнаас нь байр сууриа илэрхийлж байсан. 60 тн алт гэдэг бол Оюутолгойн гурван жилийн борлуулалттай тэнцэж байгаа. Тиймээс заавал өвөг дээдсийн шүтээн болсон өв соёл руугаа халдаж болохгүй гэж хэлж байсан. 30 гаруй гишүүд дэмжиж байж энэ асуудал шийдэгдсэн.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “ Ноён уулын алтыг одоогоос 100 жилийн өмнөөс л ухах гэж оролдож байсан. Тухайн үеийн Богдын Засгийн газар одоо бидний авах ашгаас гурав дахин их ашиг авах байсан боловч татгалзсан. Ноён уулыг ухуулахгүй байх шийдвэр гаргахад хамгийн их нөлөөлсөн хүмүүс бол ард түмэн.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “ Ноён уулаа энэ удаад торгоож авч үлдсэнээр  өвөг дээдэс, түүх соёл маань хамгаалагдаж байгаад их баяртай байгаа.  Бид гурав анх зөвлөлдөн , Х.Болорчулуун гишүүн онцгойлж анхаарч энэ асуудлыг эхлүүлсэн.  Мөн Мандал сумынхан гээд олон хүмүүс үүн дээр хамт ажилласан.

Одоо бүлэглэлийн өмнө ард түмэн цөөнх болсон цаг. Муу засаглалын үед  сайн зүйл ярьвал муулуулдаг болсон цаг үе болжээ. Гэсэн хэдий ч бид хамтдаа байвал ард түмэн маань ялдаг. Тодорхой шийдвэрийг түмний төлөө гаргаж чаддаг. Иргэд төрийн эрх мэдлийг барьж байгаа гэдгийг ойлгуулдаг байх ёстой. Цаашид ч гэсэн сонор сэрэмжээ алдахгүй улам сайн ажиллах хэрэгтэй.

                                 Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү