Монгол дахь хүний эрхийн талаар илтгэл тавилаа
УИХ-ын гишүүн Л.Болд хүний эрхийн төлөөх Ази тивийн төрийн бус байгууллагын чуулганд оролцож, Монгол Улс дахь хүний эрхийн байдал, тулгарч буй асуудлын талаар илтгэл тавилаа.
АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр Азийн хүний эрхийн төлөөлөгчид энэ хурлыг зохион байгуулсан байна. Хүний эрхийг хамгаалах чиглэлд, ялангуяа цаазаар авах ялыг халахад гаргаж буй манай улсын амжилтын талаар “Азийн бүс нутаг дах Монгол Улсын манлайлал” сэдвээр ярихыг түүнээс. хүсч, урьжээ.
УИХ-ын гишүүн Л.Болд Монгол Улс улстөрийн хэлмэгдүүлэлтэд олон хүнээ алдсан гашуун" түүхтэй. Үүнээс сургамж авч цаазаар авах ялыг халах шийдвэр гаргасан. Тэгэхээр энэ бол олон нийтийн захиалга гэхээсээ илүү улстөрийн эрмэлзэл дээр тулгуурласан санаачилга байсныг тайлбарлалаа. Мөн “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт”- ын хоёрдугаар нэмэлт протоколоор хүлээсэн үүргээ Монгол Улс бүрэн биелүүлнэ гэдгийг илэрхийлсэн байна.