2012.05.28
Пёньяан 30 гаруй өндөр албан тушаалтнаа цаазалжээ
“Эмнести Интернэшнл” олон улсын байгууллагынхан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун эцгээсээ дутахааргүй харгис хэрцгий авирлаж байгаа талаар мэдээ, баримтыг дэлгэсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэрээр Хойд болон Өмнөд Солонгосын эв нэгдлийн хэлэлцээрт оролцож байсан 30 гаруй төрийн өндөр албан тушаалтныг буудаж болон зохиомлоор автын осолд оруулан цаазалжээ.
Үүнээс гадна 2007-2010 онд эдийн засгийн гэх гэмт хэргээр 37 хүнийг цаазалсан талаар уг тайлан мэдээнд дурджээ.
Хойд Солонгосыг удирдах эрх мэдэл Ким Жон Унд шилжсэний дараа тус улсын Аюулаас хамгаалах агентлаг 200 гаруй албаны хүнийг баривчилсан гэх мэдээ байгаа бөгөөд тэдний заримыг нь хэдийнэ цаазалж, үлдсэнийг нь хөдөлмөрийн лагерьт хорьсон гэсэн таамаг байгаа юм байна.
“Эмнести Интернэшнл”-ийн тооцоогоор Хойд Солонгос дахь хамгийн хатуу дэглэмтэй, аймшигтай нөхцөлтэй улс төрийн зургаан хорих лагерьт 200 гаруй мянган хүн хоригддог бол бусад олон мянган хүнтэй 180 гаруй хорих газар байдаг аж. Олонхийг нь огт шүүлгүйгээр, заримыг нь шударга бусаар шүүж хорьдог байна.
Хорих лагериудад эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгшид гэж ялгалгүй тамлаж, аюултай нөхцөлд хөдөлмөрлүүлдэг бөгөөд олонхи нь тэндээ амиа алддаг байна. Гэсэн хэдий ч Хойд Солонгосын эрх баригчид тус улсад улс төрийн, маш хүнд нөхцөлтэй хорих лагерь, шоронгууд байдаг гэсэн мэдээг эрс няцаадаг аж.
Тус улсад улс төрийн, маш хүнд нөхцөлтэй хорих лагерь, шоронгууд байдаг гэсэн мэдээг эрс няцаадаг аж. Мөн “Эмнести Интернэшнл”-ийн мэдээлснээр, тус улсад өлсгөлөн газар авч, зургаан сая хүнд хоол, хүнс яаралтай шаардлагатай байгаа гэнэ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.