Оюу толгой, Таван толгойн асуудлаарх Л.Энх-Амгалан гишүүний хэлсэн ишлэлүүд
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өдрийн сонин”-д Таван толгой, Оюу толгойн асуудлаар ярилцлага өгсөн билээ. Түүний хэлсэн ишлэлүүдийг хүргэж байна.
-
Оюу толгой төслөөс хэдэн төгрөг орж ирэх вэ гэдгийг л манайхан харж, ярьж байна. Оюу толгой төслийг дагаж хэдэн төгрөг олж болох вэ, Монголдоо хэдэн төгрөг бүтээж болох вэ гэдэг хамгийн чухал.
-
Куба, Хойд Солонгос шиг хаалттай төрийн бодлоготой, Венесуэл шиг бүхнийг нийгэмчилж, бүгдийг төрийнхөө мэдэлд хураагаад дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн явах бололцоогүй.
-
Оюутолгой төслийг хөдөлгөх нь дэлхийн дүрмээр гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо дуудах, хүлээн зөвшөөрөх эерэг дуудлага болно.
-
Замын хөдөлгөөний дүрэмтэй зүйрлэж хэлбэл Оюу толгой төсөл хөдлөх болснооргадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ямарч гэсэн анивчсан ногоон гэрэл аслаа.
-
Таван толгойг, гацаатай түгжээтэй бусад төслөө ч эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй.
-
Сонгуульд ялсан улстөрчдийн шахааны газар болсон, үе үеийн удирдлагууд нь хууль хяналтын байгууллагаар шалгуулсан компани ажиллаж байна шүү дээ.
-
Оюу толгой төслийг анх хөдөлгөснөөр манай улсын ДНБ үндсэндээ гурав дахин томорсон.
-
Оюу толгойн далд уурхайн ажил эхэлснээр нийт таван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шууд утгаараа орох юм.
-
Жил бүр Монголд орж ирэх мөнгөн урсгал нь хоёр их наяд төгрөгөөр хэмжигдэнэ.
-
Монголын эдийн засагт эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь Оюу толгойн мөнгө гэдгийг улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд эдийн засагчид хэлдэг байсан.
-
Одоо таны халаасанд байгаа гурван төгрөг тутам дээр “Оюу толгой төслийн өгжөөжийн мөнгө” гэж нэг төгрөг нэмэгдэх бололцоотой боллоо.
-
Оюу толгой бол манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчны гол индикатор болсон.
-
Дотоодын эдийн засгийг хямраах, эсвэл өсгөх “дархлааны ганц вакцин” нь Оюу толгой болчихсон юм.
-
Дубайд болсон үйл явдал бол Оюутолгой төслөөр дамжуулж гадаад ертөнцөд эерэг мессэжүүдийг өгч чадсан.
-
Зочин уриагүй байж гэртээ хүн ирсэнгүй гэж уурлаад байж болохгүй биз дээ. Сая Ерөнхий сайдыг зочдоо урьж Дубайгаас урилгаа илгээчихээд ирлээ.
-
Дэлхийн стандарт болсон хооллох соёлоор эхлээд нэг, дараа нь хоёр, гуравдугаарт дисертээ иддэг. Тэгвэл манай зарим улстөрчид Оюутолгой дээр нэг, хоёрдугаар хоол хамаагүй, хамгийн түрүүнд бид дисертээ л идэх ёстой гэж зүтгэдэг.
-
Бидний өмнө Оюу толгой төслийг хөдөлгөөд жил бүр татвар болон бусад өгөөжийг нь хүртээд явах уу, өнөөдрөөс хойш зургаан жилийн дараа авах ноогдол ашгаа хүлээгээд суух уу гэдэг хоёр сонголт байна.
-
Ерөнхий сайдаа огцруулах, үгүй нь хамгийн олон суудалтай АН-ын л асуудал.
-
Дэлхий ганцхан Монголыг тойрч эргэдэггүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Хэрвээ ойлгож байгаа бол одоо бол дотооддоо ойлголцоод урагшаа явдаг цаг.
-
Бид баялгаа дэлхийн зах зээлийн үнээр нь худалдах зах зээлгүй, тэгсэн хэрнээ дэлхийн зах зээлд хамгийн ойрхон байрлалтай л улс болж хоцрох нь.
-
Сонгууль дөхсөн нэрийдлээр хувийн ашиг хонжоо хайж улс орныхоо ирээдүйг барьцаанд тавьсан богино зайн улстөр хийж болохгүй.
-
Оюутолгой, Таван толгойн өмнө нь хийж байсан, одоо явж байгаа хэлэлцээрээр бол эдгээр төслийн менежментийг хэн хийх вэ гэдэг маргаан яваад байгаа.
-
Ерөнхийдөө л УИХ нь Засгийн газрын эрх мэдлийг булаацалдсан, Таван толгой төслийг хойшлуулах, бүдэгрүүлэх бүлэглэлийн улстөр л энд яваад байгаа.
-
Энэ консерциумтай хамтран ажиллах юм бол нүүрснээс экспортын 4.5 тэрбум ам.долларын орлого олно. Харин Эрдэнэс Таван толгой энэ чигээрээ явбал нүүрсний экспортоос таван жилд 990 сая ам.доллар олох юм.
-
“Эрдэнэс Тавантолгой” дангаараа ажиллах юм бол таван жилд 500 сая ам.долларын алдагдалд орно, харин консерциумтай ажиллавал зөвхөн нүүрсний хамтын ажиллагааны төлбөрөөс 108 сая ам.доллар олно.
-
Эрдэнэс Таван толгой энэ чигээрээ үргэлжилбэл ирэх таван жилд улсын төсөвт 167 сая ам.долларын орлого орно. Консерциумаар явбал таван жилдээ 1.2 тэрбум ам.долларын орлого олохоор байна.
-
Эрдэнэс Тавантолгой уурхайг олборловол таван жилд 36 сая тонн нүүрс олборлоно, консерциум бол 117 сая тонн баяжуулсан нүүрс экспортлох боломж бүрдэнэ.
-
Консерциум ажлаа явуулбал жилд татвар хэлбэрээр нүүрсний үнээс шалтгаалан 200-500 сая ам.долларын орлого олж, найман мянган монгол хүн ажлын байртай болно.
-
Энэ бүтээн байгуулалтын үед дотоодын 2000 аж ахуй нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллана.
-
Таван толгойн цахилгаан станцаа бариад Оюу толгой компанид эрчим хүчээ өгсөн бол жил бүр 100 сая ам.долларын орлого олох байлаа.
-
Өнгөрөгч дөрвөн жилд тээвэр ложистикоо шийдэж чадаагүйн улмаас Чингэс бондын хэмжээтэй 1.5 тэрбум ам.долларыг бид алдсан.
-
Өнөөдөр шийдэл нь гарсан ч Оюу толгойн далд уурхайн ажил хараахан эхлээгүй, санхүүжилтээ хайж байна. Таван толгойн төсөл УИХ-д орж ирсэн ч юм шиг, орж ирээгүй ч юм шиг таг зогслоо.
-
Хэрвээ ойрын хугацаанд Оюу толгой, Таван толгой хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол энэ хөтөлбөрөөс өөр сонголт байхгүй.