Аж үйлдвэрийн яамны газрын дарга Д.Баттогтох
2015.05.15

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай хэлэлцүүлэг өрнөлөө

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийн талаар хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа бөгөөд экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний 81.9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг байна.

Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамж багатай болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байна. Мөн манай улсын боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортод өндөр технологи ашигласан бүтээгдэхүүний эзлэх хувь 1.5 орчим хувь байгаа нь олон улсын хэмжээнд нилээд доогуур үзүүлэлт юм.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?