Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл
2015.05.15
"Тод зочин" нэвтрүүлэгт Б.Одгэрэл оролцлоо
ETV телевизийн “Тод зочин” нэвтрүүлэгт Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл оролцлоо.
Өнөөдрийн эдийн засаг хүнд байна гээд л хүн болгон л ярьж байна. Гэхдээ үүний хажуугаар Монголчуудын үйлдвэрлэл зогсоогүй ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид энэ хүнд байдлыг сөрж гарахын тулд ажиллаж байна. Өнөөдөр Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв яг ямар статуст үйл ажиллагаа явуулж байна вэ ?
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв нь төрийн үйлчилгээний байгууллага юм. Иргэддээ тэр тусмаа үйлдвэр эрхлэлтийг, бизнес эрхлэхийг хүсч байгаа бүх иргэдэд хүрч үйлчилхэд чиглэдэг үйлчилгээний байгууллага юм.
Бид дүрмээр хүлээсэн тодорхой чиг үүргүүдтэй түүнийхээ хүрээнд иргэддээ хөнгөн шуурхай үйлчлэхээр хэрэгжүүлж ажилладаг байгууллага юм.