ХХАА-н сайд Р.Бурмаа
2015.05.12
Нийт нутгаар хаваржилт сайн байна
Цасан шуурга шуурч хаваржилт нилээн хүндэрсэн. Үүний улмаас Булган аймагт 27000 төв аймагт 14351 нийтдээ 31400 орчим толгой мал хорогдсон урьдчилсан мэдээ ирсэн.
Хохирлын хэмжээ бүрэн гараагүй гэдгийг холбогдох байгууллагуудаас мэдээллээ. Харин улсын хэмжээнд төлөвлөвөл зохих малын 70,8 хувь буюу 15,2 сая мал төллөсөн байна.
Мал тооллогын дүнгээр 2014 оны эцэст мал сүргийн тоо 52 сая толгойд хүрч өмнөх оныхоос 6,8 саяар өссөн. Улсын хэмжээнд 14,9 сая төл хүлээн аваад байгаа юм. Мал төллөлтөөр Баян-Өлгий , Дундговь, Ховд аймаг 80-аас дээш Архангай, Баянхонгор, Булган , Говь-Алтай зэрэг аймгууд 70-аас дээш хувьтай байгааг салбарын сайд хэллээ.