Хэн, юу хэлэв
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2015.05.15

Хэн, юу хэлэв

Ж.Энхбаяр: Эдийн засгийн уналт эрх барьж байгаа АН-ын бодлогын алдаанаас болсон 

УИХ-ын гишүүд болоод эдийн за­сагчид, иргэний хөдөл­гөө­нийхөн гээд амтай болгон улс орон, эдийн засгийн нөхцөл байдлын талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа. 

Тэгвэл өнгөрсөн долоо хо­ногт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн байр суурийг илэрхийлж, УИХ тарах ёстой гэдгийг хэлжээ. Тэр­бээр “Хатуухан хэлэхэд, бид эдийн засгийн асар гүнзгий хям­рал­тай нүүр тулсан. Монгол үндэстэнд то­моохон сорилт даван туулах шаардлага үүслээ.  

Хэдэн тоо хэлье. Гадаад өр 20 тэрбум ам.доллар дав­сан, Засгийн газрын дотоод өр дөр­вөн их наяд төгрөг буюу Монгол Ул­сад эргэлдэж байгаа  зээлийн 1/3-ийг Засгийн газар ашиглачихаад байна. Аж ахуйн нэгжүүдэд буюу бодит эдийн засгийн салбарт мөн­гөний ний­лүүлэлт үндсэндээ зогс­лоо. 

Гадаадын хөрөнгө оруулалт тэг­тэй тэнцсэн. Хөрөнгө оруулалт га­дагшилж  хасах руу орсон. Сая сая ам.долларыг өдөр болгон алдаж бай­на. Монгол Улсын зээлжих зэ­рэглэл, гадаад эдийн засгийн  бүх үнэл­гээ, ирээдүйн төлөв сөрөг болж ху­вирлаа. Төрийн сангийн төлбөр  гүй­цэтгэх чадвар туйлын муу, хө­рөнгө оруулалтыг санхүүжүүлэх бо­ломж алга. 

Тэр байтугай тэтгэвэр, цалингаа тавихад хүндрэл үүслээ. Ва­­лютын нөөц ноцтой байдалд ор­­сон. Харин шийдвэр гаргах төв­шинд улстөр, эдийн засгийн бүлэг­лэ­лийн хэдэн толгой тойрсон хэ­рүүл л болж байна. 

Ухахаас өөр ухаан санаа алга. Өнөөгийн нөхцөл байд­лыг эрүүл ухаанаар  харах чадвараа улс төрийн намууд  алдсан байна. Засгийн га­зар нөхцөл байдлыг жолоодох гэж оролдож байгаа боловч дэмжих ёс­той улс төрийн гол хөдөлгүүр нь болох нам нь хөдөлж өгөхгүй бай­на шүү дээ. 

Одоо бид яаралтай Үнд­сэн хуулийн өөрчлөлтөө хийх хэрэгтэй бай­на. Ингэж байж хям­ралын суурь шалтгаан болсон улс тө­рийн намуудыг өөрчилнө. Улмаар өнөөдрийн засаглалын системийг өөр­чилж чадна. Үндсэн хуулийнхаа өөрч­лөлтийг хийж ирээдүйн ши­нэ дүрмийг гаргаж өгөөд УИХ яарал­тай тарах хэрэгтэй. 

Ингээд  нийг­мийг талцуулсан асуудлыг шинэ УИХ шийдэх ёстой. УИХ ард түмний дэмжлэгийг үндсэндээ алдаад дуусч байна. Засаг удирдах чадвараа ал­дахаар УИХ ард түмнийг төлөөлөх чадамжаа давхар алдаж байгаа юм. Шулуухан хэлэхэд, өнөөдрийн эдийн засгийн уналт УИХ-тай салш­гүй холбоотой. Үүн дотроо эрх барьж байгаа АН-ын бодлогын ал­даа.