Гомдолд дарагдагч
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.05.14

Гомдолд дарагдагч

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Өргөдлийн байнгын хорооны дарга болсноос хойш төрөл бүрийн гомдолд   дарагдах болсон.

Тэрбээр долоо хоног бүр хэвлэлийн хурал хийгээд иргэдээс ирсэн гомдлыг нэг бүрчлэн унших нь холгүй болдог. Үнэндээ түүнийг байнгын  хорооны дарга болсноос хойш иргэдээс ирэх гомдол Ихэссэн  гэнэ. Тэр дунд нийслэлд хандсан нь нэлээд байдаг учир хот ажлаа хийхгүй байгаагийнх гэж О.Баасанхүү гишүүн хэллээ.  

Бас ажлаа дийлэхгүй байхад  өргөдөл гомдлоо өгөх ёстой газар нь өгөхгүй  байна гэж иргэддээ ч тунирхлаа. Тэрбээр “Иргэд хотдоо дамжуулж асуудлаа шийдүүлэх ёстой байтал Өргөдлийн байнгын хороонд хандаж байна. Энэ нь  хот ажлаа хийхгүй байна гэсэн  үг. Ялангуяа гэр хүссэн өргөдөл тасрахгүй байна.

Ирэх долоо  хоногоос хоттой холбоотой асуудлыг      цэгцэлнэ” гэв. Мөн хотын дарга Э.Бат-Үүлийг нээлттэй хэлэлцүүлэгт дуудаж, өргөдлүүдийг танилцуулж нэг бүрчлэн асуудлыг шийдвэрлэх үүрэг өгөхөө мэдэгдлээ.