“Хөгжил–Ардчилал” хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.05.14

“Хөгжил–Ардчилал” хэлэлцүүлэг боллоо

Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, Монгол хөрсөнд тохирох ардчиллыг нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарт төлөвшүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Хөгжил-Ардчилал” төрийн бус байгууллага анхныхаа хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Тус хэлэлцүүлэгт Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х. Тэмүүжин урилгаар оролцож Хууль, шүүхийн шинэчлэл сэдвийн хүрээнд өөрийнхөө хийж хэрэгжүүлж байсан хийхээр зорьж буй ажлынхаа талаар нээлттэй ярилцсан бол хэлэлцүүлэгт “Хөгжил-Ардчилал” ТББ-ын гүйцэтгэх захирал  Б.Сүхбат, МУИС-ийн УТ судлалын багш Ц. Батболд,  МУИС-ийн УТ судлалын багш  Ж.Төртогтох, эдийн засагч Б.Дөлгөөн , Монголын эдийн засгийн форумын нарийн бичгийн дарга Б. Ган-Очир зэрэг хүмүүс оролцож санал бодлоо солилцсон юм.

УИХ-ын  гишүүн Х.Тэмүүжин хэлэхдээ “хуулийн шинэчлэл нь эрүүгийн хэрэгтэй холбоотой, дэд бүтэцтэй холбоотой , иргэний нийгэмтэй холбоотой , засаглалтай холбоотой , бизнес эрхлэлттэй холбоотой гэсэн таван чухал хүрээрүү түрүүлж орох ёстой юм байна.

Энэ бүхний эцсийн хариу нь хөгжил  Хууль нь өөрөө хөгжлийг дэмждэг, хувь хүмүүсийн санаачлагыг өдөөдөг тийм боломжтой тогтолцоо бий болох учиртай. Өнөөдрийн манай тогтолцоо хувь хүмүүсийн хүслийг хязгаарладаг, хөгжилд саад болдог тийм гажуудалтай тогтолцоотой байгаа” гэдгийг онцолсон юм.