Дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар тогтооно
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан
2015.05.14

Дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар тогтооно

УИХ-ын чуулганаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар танилцуулав.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү төсөлд тусгасан хувиараа хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон асуудлыг хэрхэн ойлгохыг тодорхой болгосон эсэхийг тодруулахад Байнгын хорооны дарга Д.Батцогт төслийн анхны хэлэлцүүлгийн үед хөндөгдсөн асуудлуудыг л эцсийн хэлэлцүүлгийн явцад ярьсан, бусад асуудал нь төслийн хувилбараар хэвээрээ байгаа гэдгийг хэлэв.