“Тэс Петролиум” ХХК-ийн шатахууны нөөц агуулахад гарсан галыг бүрэн унтраалаа
2022.12.02

“Тэс Петролиум” ХХК-ийн шатахууны нөөц агуулахад гарсан галыг бүрэн унтраалаа

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах “Тэс Петролиум” ХХК-ийн шатахууны нөөц агуулахад гарсан гал өчигдөр 19 цагийн байдлаар бүрэн унтарлаа. 

Энэхүү гэнэтийн харамсалтай осолд амь насаа алдсан шатахууны агуулахын ажилтнуудын ар гэрт ГҮН ЭМГЭНЭЛ илэрхийлье.

Аймгийн цагдаагийн газар, Улаанбаатар төмөр зам, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Эрэн хайх, аврах бүлгийн 170 гаруй алба хаагчид нийт 8 цаг гаруй хугацаанд Монгол оронд өмнө нь болж байгаагүй онцгой хэцүү нөхцөл байдалд ажиллажээ. 

Аюул эрсдэлийн дунд хүнд нөхцөлд амжилттай ажилласан Цэрэг, Цагдаа, Онцгой албаны алба хаагчдад болон Улс, Аймаг, Сумын онцгой комиссын удирдлага, хамт олонд БАЯРЛАЛАА.

Монголд өмнө нь газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын резевуар буюу босоо ган хийцтэй саванд ийм томоохон хэмжээний гал түймэр гарч байгаагүй юм байна.

Цаашид иргэд, ААН бүр хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр сахин мөрдөж, аливаа аюул ослоос урьдчилан сэргийлэх нь туйлын чухал байна.