Тэргүүний сумын ҮЭ-ийн холбоогоор гурван сум шалгарчээ
Монголын үйлвэрчний эвлэлийн холбоо
2014.11.07

Тэргүүний сумын ҮЭ-ийн холбоогоор гурван сум шалгарчээ

МҮЭ-ийн холбооны тэргүүний сумын ҮЭ-ийн холбоодыг шалгарууллаа.

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн “Сумын ҮЭ-ийн холбоо шалгаруулах журам батлах тухай” 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар тогтоолын 1 дэх заалт, аймгийн ҮЭ-ийн холбоодын тэргүүлэгчдийн тогтоол, тодорхойлолт, Ажлын албаны гаргасан саналыг үндэслэн ҮЭ-ийн гишүүд, хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж,

гишүүнчлэлийн эгнээгээ нэмэгдүүлж, хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулж, өөрийн харъяалагдах аймгийн ҮЭ-ийн холбооны сумын ҮЭ-ийн холбоодоос ажлын үр дүнгээрээ тэргүүлсэн Завхан аймгийн Их-Уул сумын ҮЭ-ийн холбоо, Дорноговь аймгийн Айраг сумын ҮЭ-ийн холбоо, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ҮЭ-ийн холбоог  шалгаруулсан байна.

Шилдгийн шилдэг ҮЭ-ийн хороод бүрийг батламжаас гадна 100 мянган төгрөг, Тэргүүний сумын ҮЭ-ийн холбоодод 1 сая төгрөгийн шагналыг  тус тус олгохыг Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэжээ