МҮЭХ
2014.11.14
УИХ дахь МАН-ын бүлгээс МҮЭХ-нд хариу ирүүлжээ
Уг хариуд “Улсын их хурлаар Монгол улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа үед эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаарх танай саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс дэмжиж ажиллах болно”
гээд 2015 оны улсын төсвийн төслөөс тэвчиж болох зардлуудыг хэмнэж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх, Хүний хөгжил сангийн 20 мянган төгрөгийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх зэрэг саналуудыг төсөвт тусгуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Танайхаас дэвшүүлж байгаа зарим санал манай бүлгийн бодлого, байр суурьтай нэгдэж байгаа тул холбогдох санхүүжилтийг 2015 оны төсөвт тусгахад хамтран ажиллах саналтай байгаагаа уламжилъя гэжээ.