Түймрүүдийг цурманд оруулжээ
2015.05.05

Түймрүүдийг цурманд оруулжээ

Сүхбаатар, Дорнод, Хөвсгөл аймагт гарсан түймрийг цурманд оруулжээ.

Гэхдээ цаг агаарын таагүй байдлаас үүдэн салхи ихтэй байгаагаас цурманд орсон гал эргэж авалцаад буй аж. Онцгой байдал, цэргийн албан хаагчид болон нутгийн иргэд дахин гарч байгаа галыг унтрааж байгаа гэнэ. Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан түймрийг бүрэн унтраасан гэсэн мэдээллийг ОБЕГ-аас өгч байна.Баян-Уул сумын Эрээн багийн нутаг Хясуу ферм гэдэг газар Монгол Улсын хилийн 828,дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн бөгөөд тус аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумын нутагт тархсан гэнэ.

Улмаар Хэнтий аймгийн Дадал сумаар дам- жин Норовлин сумын нутаг Эмгэнт гэдэг газрын түймэр цурмаас алдагдаж тус сумын Онон багийн Баруун зүүн хавчуу, Бэрхийн-Ам, Улаан- Өндрийн даваанд тархсан байна. Шивэртийн даваанаас Онон гол хүртэл 33 километр газар цурав татан, нийт 108 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.

Сүхбаатар сумын арван иргэн түлэгдэж, 30 гаруй айл гэр оронгүй болжээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн нутаг Дархинт гэдэг газарт тархан шатсан түймэр энэ сарын 25-нд цурмаас алдаж, тус сумын Эрээн багийн төвөөр дамжин шатсаныг 333 хүн, 28 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж цурманд оруулжээ. Өнгөрсөн сарын 29-ний-өдөр Дорнод аймгийн Булган сумын нутгаас г§р$зн түймэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт дамжин гарсан түймрийг энэ сарын 3-нд бүрэн унтраасан байна. Тав хоногийн турш ассан түймрийн улмаар Сүхбаатар сумын нийт нутгийн 71 хувь нь түймэрт өртжээ. Мөн 30 гаруй айлын гэр шатаж орон гэргүй болсон байна. Түймрийн улмаас арван хүн түлэгдэж, хүнд хөнгөн гэмтэл авчээ.

Галд түлэгдсэн гэр бүлийн гурван хүнийг ГССҮТ-ийн түлэгдэлтийн тасагт авчирчээ. Тэдний биеийн байдал тааруу байгаа аж. Дорнод аймгийн Булган сумаас алдсан түймэр Сүхбаатар сумын гуравдугаар багийн нутаг Дарамын шанд гэдэг газраар өргөн хүрээг хамран орж ирсэн байна. Хээрийн түймэр Сүхбаатар сумын төв рүү зүүн талаараа гурван километр, баруун талаараа километр гаруй дөхөж ирсэн аж. Сүхбаатар аймгийн төв рүү 20 орчим километр ойртжээ.

Зуу гаруй километр үргэлжилсэн түймрийг Улсын Онцгой комисс болон аймаг, сумын Онцгой комиссын шуурхай ажиллагааны үр дүнд цурманд нь оруулсан байна. Түймрийн улмаас Сүхбаатар сумын нийт нутгийн 70 гаруй хувь нь түймэрт өртөж, 30 айл гэр оронгүй болж, 3300 гаруй толгой мал, таван мотоцикль шатсан гэсэн урьдчилсан мэдээлэлОБЕГ-тиржээ. Мөн нэг айлын 200 гаруй адуу галд өртөж, улс бүсийн наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд түймэрт өртсөн гэнэ. Хэрэв Сүхбаатар суманд шуурхай арга хэмжээ авч ажиллаагүй байсан бол 150- 200 айя галд өртөх байсан гэнэ.

Түймрийг унтраахын тулд аймгийн Онцгой байдлын газрын 39 албан хаагч, Аврах тусгай ангийн 12 албан хаагч, Цагдаагийн газрын 18 албан хаагч, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн 72 албан хаагч, орон нутгийн 259 иргэн, 34 автомашин, нийт 400 хүн, 45 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутагт өчигдөр буюу тавдугаар сарын 3-ны өдрийн 17:25 цагт түймэр гарсан тухай аймгийн Онцгой байдлын хэлтэст дуудлага иржээ. Нийт 82 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цурамд оруулсан байна. Түймрийн улмаас тус нутгийн 40 орчим га газар шатжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутагт ойн түймэр гарсан байна. Орон нутгийн иргэд болон Онцгой байдлын албан хаагч, нийт 30 хүн түймрийг цурамд оруулаад байгаа аж.