Гамшиг судлалын хүрээлэнгийн 10 жилийн ой боллоо
ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд
2015.05.04

Гамшиг судлалын хүрээлэнгийн 10 жилийн ой боллоо

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн байгуулагдаад  10 дахь жилтэйгээ золгож байна.

Ойн хүрээнд шат дараалсан хэд хэдэн арга хэмжээ болж өнгөрөв. 2015 оны 04 сарын 30-ний өдөр болсон баярын хуралд шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал, О.Үржин, хошууч генерал, доктор П.Даш, доктор, профессор, Ц.Амгаланбаяр, Шинжлэх ухааны гавъяат ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдорж, Үйлчилгээний гавъяат ажилтан, доктор П.Дамдин, доктор Б.Баяржаргал тэргүүтэй эрдэмтэд болон ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, хүрээлэнгийн үе үеийн ажилчид, албан хаагчид, хамтран ажилладаг байгууллагын төлөөлөгчид оролцлоо. 

Хурлын үеэр ойн хүрээнд хийгдсэн баримтат кино үзүүлж, үзэсгэлэн гаргаж, лабораторын үйл ажиллагааг танилцуулж, хамт олноо манлайлан ажилласан зарим албан хаагчдыг цол, байгууллагын шагнал, үнэ бүхий зүйлээр шагналаа.