Аль ч намтай хамтран ажиллахад бэлэн
МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2015.04.13

Аль ч намтай хамтран ажиллахад бэлэн

Энэ бүхэн зөвхөн ганц хүний бус, олон хүний хийсэн ажил. Тиймээс тэдгээр хүнийг болон өөрийгөө төлөөлж ярьж байгаа гэдгээ тэрбээр тайлангийнхаа эхэнд тодотгов.

Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан иргэд олон мянган төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, өөрсдийн ахуй амъдралыг сайжруулсан,сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлийг чиглэх нүүдлийн цуваа саарсан, шүүх ил тод болж эхэлсэн, нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болсон, албан тушаалтнууд хуулиас дээгүүр гишгэх ойлголтоос ангижирч буй, сүүлийн дөрвөн жилд авлигын индексээр 40 орноор буурснаас эхлээд Монгол Улсын нэр хүнд олон улсад өсч, цөмийн зэвсэггүй статусаа баталгаажуулж авсан гээд өөрийн санаачилгаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа нэрлэв. Ерөнхийлөгч тайлангаа тавихад хоёр цаг зарцуулсан бол гишүүдийн асуултад хариулахад мөн төдий хугацаа шаардав. Энэ үеэр болсон асуулт хариултаас тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Анх удаа Ерөнхийлөгчийн тайланг танхимд сонсож байна. Ерөнхийлөгч чамлахааргүй их ажил хийж, бараг төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна гэж дүгнэлээ. Манайх парламентын засаглалтай улс. Гэвч Ерөнхийлөгчийн засаглалтай мэт харагдах тал их байна. Цаашид төр, засаглалын уялдааг хөгжилтэйгээ холбохын тулд яах вэ?

Хөгжлийн асуудал бол Монголын хамгийн чухал эрх ашиг. Төрийг хариуцлагатай болгоход анхаарч ажиллах болно. Аюулгүйн зөвлөлийн хүрээнд дэмжих шаардлагатай ажил байвал дэмжээд явна. Өнгөрсөн хугацааны байдлаас харахад Монгол Улс түүхэн уламжлал нь давамгайлаад Төрийн тэргүүн нь бүх зүйлийг хийдэг юм шиг иргэд буруу ойлгож, ханддаг зүйл ажиглагддаг. Бид Үндсэн хуулиа өөрчилнө гэхээс илүү жижиг зүйлийг л УИХ шийдчих хэрэгтэй. УИХ хүндрэлийг өөрчилж болно. хариуцлагыг л бэхжүүлэе.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар та ямар байр суурьтай байна вэ?

Үндсэн хуулийн үйлчлэлийг дүгнэх цаг болсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Тэр Ажлын хэсгийнхэн ямар өөрчлөлт оруулах гэж байгаа талаараа нийтэд мэдээлэх хэрэгтэй. Дордуулсан долоон өөрчлөлтийн   талаар хэлэлцэж, нэгдмэл ойлголттой болох ёстой.

-Та давхар дээлтэй байхыг эсэргүүцдэг хэрнээ сая Засгийн газар байгуулагдахад яагаад хориг тавиагүй вэ?

Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний  албыг давхар хашихгүй байх тухай хуулийг би санаачилж оруулаад УИХ дэмжээгүй. Тэр хуулийг л баталчих хэрэгтэй. Батлагдсан байсан бол хориг тавьж болох байсан. Батлагдаагүй тул хориг тавих боломжгүй. Засгийн газрын бүтцийг хуульчлах санаачилгыг зарим нам гаргасан байсан. Түүнийг хуульчлах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Төрийн гурван өндөрлөг Тавантолгойн асуудлаар хоорондоо ойлгомжгүй байр суурьтай байлаа. Эв нэгдэл гэж ярьдаг хэрнээ ам ажлын нэгдэл алга. Та яг ямар байр суурьтай байна вэ?

Тавантолгойг цаг алдалгүй шийдэх хэрэгтэй. Аюулгүй байдлын зөвлөлөөс бид хэлэлцээд нээлттэй зөвлөмж гаргасан. Түүнийг олж үзэж болно.

-Капла нарыг уучилсан. Гэтэл тэд дахин давж заалдаад, УИХ-ын гишүүн толөх ёстой байсан 35 тэрбум О.Содбилэгку төгрөгийг төлөхөө больсон гэж хуульд өөрчлөлт байна. Энэ талаар тайлбараа хэлэхгүй юу?

Капла давж заалдаагүй. Ялтан уучлал гуйсан. Тэр ялыг уучилсан. Аж ахуйн нэгж нь 35 тэрбум төгрөг төлөх шүүхийн шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх нь 35 тэрбум төгрөгөө төлүүлнэ гэдэг шийдвэр гаргуулсан. Хуулийн ямар нэгэн зөрчил энд байхгүй. Магадгүй, ойлголтын зөрүү байгаа байх

УИХ-ын З.Баянсэлэнгэ:

Ерөнхийлөгчийн хийсэн ажлыг жингийн туухай дээр тавьбал цагаанаасаа хар нь их гэж олон нийт дүгнэж байна. Орон нутгийн ой болоход шагнал  олноороо тараагдаж, үнэгүйдэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль хэр шударга явагдсан гэж үзэж байна вэ. Та 2009 онд С.Баяртай хуйвалдаж ялсан бол саяН.Удвал сайдыг оролцуулж, санал хуваах аргаар ялсан. Монголд эв нэгдэл алга. Дээр нь намуудыг дотор нь хагалган бутаргаж байна. Ноён уулыг ухуулахгүй гэж та хэлсэн. Одоо ухахаар болж байна. Гутлаа оёод интернэтээр зараад сайхан амьдарч болно гэж та хэлсэн. Ийм амьдралгүй юм ярьж болохгүй шүү дээ?

Төрийн шагналын хувьд өөрчлөлт хийе гэж байгаа. Намуудаас төлөөлөл орсон. Үүн дээр З.Баянсэлэнгэ гишүүн орсон. Дэмжсэн гэж бодож байгаа. Төрийн шагнал дээр гомдол байдаг. Ямар өөрчлөлт оруулахыг хүсэж байгаа саналаа өгч болно. Шагналын шинэ системтэй болох хуулийн төсөл явж байгаа.

Ерөнхийлөгчийн сонгууль шударга болсон, эсэхийг тогтоож мэдэгддэг байгууллага нь бий. Шүүхийн давж заалдах шатны шүүхийг давж заалдаагүй бол тэр эцсийн шийдвэр. Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй холбоотой асуугаад байх шиг байна. Тэр хүн уучлалаа хүсээд, Монгол Улсдаа ирж, очоод явж байгаа. Энхтуяа, Хуяг гэдэг хүний асуудал бий. Энэ талаар Ерөнхий прокуророос мэдээлэл авч болно.

Ноён уулын талаар орон нутгийнхантай ярьж болно. Байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулж болохгүй. Булш бунхныг мэргэжлийн байгууллагатай хамтарч судлах хэрэгтэй. Талбай дээр хоол унд идэхгүй өлсөж байхаар Эрмитаж дээр очоод нэхвэл зүгээр байх.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:

-Тавантолгой бол Монголын гурван сая иргэн хувьцаа эзэмшдэг цорын ганц баялаг. Гэтэл М.Энхсайхан ганцаараа энэ асуудлыг шийдээд байна. Тавантолгойн хэлэлцээрээр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх зүйлүүд орсныг УИХ- ын дарга хаврын чуулганы нээлт дээр хэлсэн. Үндэсний аюулгүй байдлын хүрээнд нэг улсын хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 30 хувиас дээшгүй байх ёстой гэж заасан байдаг?

Асуудлаа шийдэх түвшинд нь ярих хэрэгтэй. Тавантолгойн хэлэлцээр улстөрчдийн "хоолоо олдог” хэрүүлийн сэдэв битгий болчихоосой. Аюулгүйн зөв- лөл хамгийн сүүлд гаргасан зөвлөмждөө тусад нь зааж өгсөн. М.Энхсайхан сайдаас асуух хэрэгтэй. Уг нь УИХ- ын гишүүдийн бүх асуултад хариулсан байсан.

Хөрөнгө оруулалтын хувьд та бүхэн хараарай. 2014 оны дүнгээр Голланд Улс хамгийн өндөр байдаг. Хэмжээнээсээ хэтэрсэн юм байхгүй. Хяналт дүгнэлтээ байнга гаргадаг. Харин Тавантолгойн асуудлаар цаг алдаж байгаа нь хамгийн их зардал шүү.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Төрд итгэх итгэл үгүй боллоо. Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон нь тогтоогдсон аж ахуйн нэгжүүд олон байдаг хэрнээ төр хохирлыг нь огт барагдуулдаггүй. Энэ асуудлыг яах вэ?

Эдийн засгийн хохирлыг тооцохтой холбоотой хуулийг Засгийн газар дээр ярьж байгаа юм билээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Ноён уулыг анх 1921 онд ухаж байхад нь Хүннүгийн үеийн булш гарч ирсэн. Тиймээс Богд хаан зарлиг гаргаж, шууд зогсоосон байдаг юм билээ. Бид Ноён уулыг төрийн хамгаалалтад авах хүсэлтийг танд илгээсэн ч өнөөдрийг хүртэл хариу алга?

Орон нутгийн иргэдийн саналыг харгалзаад гишүүд асуудлаа оруулж болно шүү дээ. Эрх нь та бүхэнд нээлттэй байгаа. Гишүүд санаачлаад мөнгө тавиулаад, эсвэл аж ахуйн нэгжүүд санхүүжүүлж, мэргэжлийн байгууллагуудаар ухуулж болно.

Ийнхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх удаа УИХ-д ажлаа тайлагнасан. Тэрбээр өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд таван удаа хориг тавьж, есөн хууль УИХ-д өргөн мэдүүлсэн нь хэлэлцэгдээгүй хүлээгдэж байгаа аж. Үлдсэн хугацаанд Тагнуулын байгууллагын тухай, Онцгой байдлын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай, Батлан хамгаалахын таван багц хууль гээд нийт 30 гаруй хууль батлуулахаар боловсруулаад байгаа гэнэ. Цаашид иргэний оролцоог хангах, шүүх эрхийн шинэчлэл, бүтээгч байгууллагуудыг      дэмжих,

гадаад бодлого, бусад гэсэн таван чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ. Тэрбээр “Бид гал тогооны л юм яриад байна. Би нам эвсэл, үзэл бодлыг ялгавараахгүй. Монгол л бол Монгол. Сайн санаачилгыг дэмжиж, аль ч намтай хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн тайлангийнхаа төгсгөлд хэлсэн.