Г.Батхүү: Жолооны курсийг Хөдөлмөрийн яам хариуцна
УИX-ын гишүүн Г.Батхүү
2015.03.30

Г.Батхүү: Жолооны курсийг Хөдөлмөрийн яам хариуцна

УИX-ын гишүүн Г.Батхүүгээс дараах тодруулгыг авлаа.

Өнөөдөр авто ослын улмаас гэмтэж бэртсэн, нас барсан хүний тоо, учруулсан хохирол үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэхээр байна гэж хэлж болно. Зөвхөн сүүлийн хоёр жилийн тоо баримтыг жишээ татъя. 2013 онд улсын хэмжээнд41797 зам тээврийн осол гарсан бөгөөд үүний 97.2 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс, 2.6 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 0.2 хувь нь замын нөхцөл байдлаас шалтгаалсан байна.

Эдгээр ослын улмаас 560 хүн нас барж, 7383 хүн гэмтэл бэртэл авч, иргэн аж ахуйн нэгж байгууллагад 8.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирчээ.Тэгвэл 2014 онд авто ослын улмаас 368 хүн нас барж, 1001 хүн гэмтсэн статистик үзүүлэлт байгаа бол, цагдаагийн байгууллагын танилцуулгаар 498 нас баралт бүртгэгдсэн байна.

Тэрчлэн 2013 онд улсын хэмжээнд 37 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан бол, 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтжээ. Жил бүр 400-500 хүн зам тээврийн ослоор зуурдаар амиа алдана гэдэг үнэхээр ноцтой асуудал.

-Хуулийн төсөлд тусгасан шинэ зохицуулалт юу байх вэ. Осол гарсны дараа гол буруутан нь жолооч болдог. Гэтэл замын нөхцөл байдлаас үүдэлтэй гарсан осол багагүй. Энэ талаар ямар зохицуулалт тусгасан бэ?

Хэрэв явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаад осолд өртсөн бол өөрөө хариуцлага хүлээнэ, тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг нөхөн төлнө. Аль нэг аж ахуйн нэгж, апбан тушааптны буруутай үйлдлээс болж замын нөхцөл байдлаас үүдэн осол гарсан бол хариуцлагыг тэдэнд хүлээлгэнэ гэх мэтчилэн.

Хуулиар Ерөнхий сайдын дэргэд Үндэсний зөвлөлийг байгуулсан нь хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирлоос хамгаалахад Засгийн газрын үйл ажиллагааг чиглүүлэн, УИХ-д ажлаа тайлагнадаг, эргээд хянадаг тогтолцоог бүрдүүлнэ. Мөн эмнэлгийн тусламж үзүүлэх хүний нөөц, материаллаг боломж бүхий тасгийг олон улс, улсын чанартай замын дагуу байгуулахаар заасан нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, түүнчлэн авто замыг олон улсын жишигт нийцүүлэхэд чухал алхам болох юм.

Хүүхдийг зам тээврийн осол, хэрэг зөрчлөөс хамгаалахад бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, анхан шатны мэдлэг олгох асуудлыг онцгойлон хуульд тусгаж, энэ чиглэлээр хэн ямар үүрэг хүлээхийг зааж өгсөн.

-Жолооч болохын тулд заавал жолооны сургалтанд суралцахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үү?

Одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомжоор тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалт, шапгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагааг Замын цагдаагийн алба эрхлэн хариуцдаг. Энэ нь тус албаны үндсэн чиг үүрэгт нийцэхгүй төдийгүй Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн тав дахь хэсгийн 6-д заасан Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарахгүй.

Иймээс шинэ хуулийн төсөлд уг асуудлыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хөдөлмөрийн яам мэргэжлийн сургалтыг удирдлага зохицуулалтаар хангах зорилго бүхий төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр заасан байгаа. Онолын мэдлэгийг иргэн бие дааж сурч болох, аюулгүй байдлын үүднээс дадлагыг заавал танхим, талбайд гүйцэтгэж сурдаг байх, шапгалтыг мэдлэг, дадал чадварыг эзэмшсэнийхээ дараа боломжтой үедээ өгдөг байхаар төсөлд тусгасан.

-Жолооны үнэмлэхээ хаяж гээсэн, эсвэл эрхээ сэргээлгэх гэсэн хүмүүс өчнөөн бэрхшээлтэй тулгардаг. Энэ асуудлыг шийдэх үү?

Эрх сэргээхэд шалгалт давтан шалгалт өгөхийг болиулсан нь эрхээ хасуулж, торгох шийтгэл хүлээсэн иргэнд дахин хүндрэл бэрхшээл учруулж байна гэж үзсэн.

-Согтуугаар жолоо баривал яах вэ?

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулж, жолоо барих эрхийг нь зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасна.

Мөнгөн торгууль дээр нэмээд эрх хасах хариуцлага тооцно гэсэн үг. Хэрэв жолоо барцх эрхгүй, эрхээ хасуулсан атлаа тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлснйй доод хэмжээ 2-4дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгож, 7-30 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэнэ.