Зэс, Алтны үнэ хэлбэлзэж байна
Зэс нэг тонн нь 6354 ам.доллараар тооцоологдсон зэсийн үнэ 5000 ам. Доллар луу буурч эхэллээ.
Энэ үзэгдэл уул уурхайн салбараас хэт хамааралтай байгаа өнөөгийн төсөв бүрдүүлэлтийн тогтолцоонд өөрчлөлт хийх нь зөв гэдгийг баталж байна. Дотооддоо үйлдвэрлэлийг нэмэгдүүлж эдийн засгийн салбар бүрийг босгож авах нь шийдлийн засгийн газрын үүрэг болж байгаа юм.
УИХ-ын гишүүн Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Зэсийн үнэ 6300- гаар үндсэндээ төсвийн төлөвлөлтөд авсан байсан өнөөдөр 5000 болсон явж байна. Тэгэхээр энэ маань өөрөө төсвийг орлогын бүрдүүлэлтэд сөрөг нөлөөлнө.
Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци Ерөнхийлөгч Н.Алгаа: Зэсэнд дээр бол уналтын процесс нь зогсоогүй ч гэлээ огцом унахааргүй Монголын зэсийн үйлдвэрлэл ямар ч гэсэн Монголын эдийн засгийг чирээд явах хэмжээнд Эрдэнэт, оюутолгой хоёр үндсэндээ ажиллаж байна. Алтны үнэ ч мөн адил зэстэй адилхан бүр ч нэг доошоо орчилгүй явж байна.