Төр гуйлгачин, бизнесийнхэн “хаан” байх ёстой юу?
Төр хэзээ ч дампуурдаггүй хэмээн ярьдаг ч Грек, Испани, Португалийн гашуун түүх үүнийг үгүйсгэдэг. Таван жилийн өмнө эдийн засгийн алуурчдын үнэн царайг илчилж, дэлхий нийтийг гунигт автуулж, өөдрөг мөрөөдлийг харанхуй нүх рүү түлхчихсэнийг мартаж боломгүй.
Өнөөдөр өмч хувьчлал дэлхий дээр хэрхэн явагдаж байгаа талаар, өмч хувьчлалын ямар алдаа гарж, хэрхэн засч залруулж байгаа талаар мэдэхгүйгээр бид цааш явахгүй.
Нийгэмд өнөөдөр гэрлэх ёслолын ордон, усан бассейныг хувьчлах асуудлыг олон нийт эсэргүүцэж байгаа мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж ярьж байна.
Энэ бол шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 он хүртэл Төрийн
НИТХ-ын хуралдаанаар гэрлэх ёслолын ордон, усан бассейн зэрэг газруудыг хувьчлах асуудлыг хэлэлцэж байгаа нь. 2015 оны 3 сарын 16
өмчийг хувьчлах тухай засгийн газрын тогтоолын нэгээхэн хэсэг, үргэлжлэл.
Төр ард түмний томоохон төлөөлөл учир өөртөө тодорхой хэмжээний өмчийг өөртөө атгаж, зохицуулж явдаг.
Төрийн заавал авч явах ёстой салбар нь боловсрол, дэд бүтэц, нийгмийн хамгаалал, санхүүгийн тогтвортой орчин, эрүүл мэнд, соёл урлаг, батлан хамгаалах, үерийн далан хамгаалалт, нийгмийн дэг журам сахиулах, байгаль орчны хамгаалалт.
Одоо дэлхий дээр төрийн өмчийн хэлбэрийн аж ахуй давамгайлсан эдийн засгийн салбаруудыг авч үзэхэд, төрийн өмч хамгийн их хувь эзэлсэн /20-40 хувь/ байгалийн нөөцийн олборлолт, эрчим хүч ба хүнд үйлдвэр, газрын тос, хий, нүүрс, стратегийн ач холбогдолтой ордууд орж байна.
Мөн алсын холбоо, санхүүгийн зуучлал, бөөний хадгалалт, архитектур зураг төслийн ажил гэх мэт үйлчилгээний зарим салбарт болон цөөн тооны аж үйлдвэрийн салбарт төрийн өмчийн эзлэх хувь 10 хувиас дээш байна.
Барууны зах зээлд хувьчлалын хөтөлбөр идэвхитэй явагдсаны үр дүнд хөрөнгийн зах зээл хөгжиж ирсэн тул засгийн газар компаниудыг санхүүгээр дэмжих шаардлагагүй. Харин манайх шиг хөрөнгийн зах зээл ажиллахгүй байгаа улсад төрийн өмчит компаниудыг олон нийтийн өмчит болгох нь, бизнесийн орчин тааруу нөхцөлд хувьчлах нь хэр оновчтой вэ.
Монголын эдийн засгийн чуулган -2014 он
Бүр Төрийн өмчийн хорооны 2015 оны ажлын төлөвлөгөөнд өмч хувьчлалыг идэвхижүүлэх арга хэмжээг нэлээдгүй авахаар төлөвлөсөн.
Засгийн газрын хуралдаанаар ч гэсэн улсын зарим эмнэлгийг хувьчлах эсэх асуудал орж ирээд байгаа билээ. Нийгмийн шинж чанартай заавал авч явах учиртай салбаруудыг 2016 оноос өмнө хувьчлах гэж яарахын учир юу билээ.
Төр өмчөө алдах ёстой хэмээн одоогоос жилийн өмнө Монголын эдийн засгийн чуулганаар монголын бизнесменүүд дуу нэгтэй хашгирч, төрийн ордныг нураах шахсаныг санаж байна.
Тэдний хүсэл биеллээ олж байгаа бололтой. Хувьчилж болох ч учиртай хувьчлах хэрэгтэй баймаар.
1960 онд Франц улс төрд өмч хэрэггүй гээд хувьчиллыг дээд зэргээр
1960 оны Франц улсын Парис хот
явуулсаныхаа горыг гучин жилийн дараа амсч, томоохон компаниудын дарамтад орсон түүхтэй. Харин тэд өнөөдөр гашуун сургамжийн алдааг засч, өөрийн эзэмшлийн хувийг нэмэгдүүлэх хэлбэрээр эргэн хяналтаа тогтоож, бага багаар өмчөө авч байгаа.
Тэгэхээр бид хэт нэг талыг харж хувьчлалыг хөнгөн гоомой явуулмааргүй санагдана.