Жаахан цэрэг
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2015.03.19

Жаахан цэрэг

Өнөөдөр Монгол цэргийн баярын өдөр тохиож байна. Эр цэргийн алба хаасан, эх орондоо татвараа төлж, эх оронд дуудахад хэзээд бэлэн зогсох бүх л эрчүүдийн хувьд энэ өдөр баярынх нь өдөр.

Тиймдээ ч цахим хуудсаар дүүрэн баярын мэндчилгээ, залуус цэргийн алба хаасан, цэрэг цагдаагийн хувцас өмссөн зургаараа гоёж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Ганбат өөрийн цахим хуудаснаа тавиад “Монгол цэргийн баярын өдрийн мэндийг хүргэе. За хугацаат цэргийн албыг байлдагч цолтойгоор болбол Хилийн цэрэгт буюу Ардын армид Зүүнбаянд алба хаагаад дараа нь бизнес хийж хэдэн хүнийг ажлын байртай болгоод, улсдаа татвараа зохих журмынх нь дагуу төлчихвөл зүгээр байгаа юм даа. Ардын хүүхдүүд ихэнх нь ингэдэг.

Манай том дарга нар, УИХ-ын гишүүд ийм байвал үүнийг нь олон түмэн дэмжиж байвал улс орон хөгжинө гэж бодож байна. Эх орон миний төлөө юу хийсэн гэж асуухаасаа өмнө Эх орныхоо төлөө би юу хийлээ гэж өөрөөсөө асуу гэдэг дээ”  хэмээн бичжээ. Тэгвэл Монгол цэргийн өдөр тохиож байгаа энэ мөчид “байлдагч” Д.Ганбатын мэндчилгээг олон нийт мөнөөх л сонгуулийн шоу хэмээн хүлээж авав.  Тиймдээ ч сонгууль дөхсөн энэ үед гишүүд ч мөн аргаа барж байна даа хэмээсэн байна.