Хан-Уул дүүрэгт “Монгол цэргийн өдөр” болов
Монгол цэрэг
2015.03.18

Хан-Уул дүүрэгт “Монгол цэргийн өдөр” болов

Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг угтан тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас "Монгол цэргийн өдөр" баярын арга хэмжээг дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь монгол цэргийн үйл ажиллагаа тэд энхийг сахиулах үйл ажиллагаанд хэрхэн оролцож байгааг таниулах, мэдээлэл өгөх зорилготой аж. Уг арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Баасандолгор, Цэргийн штабын дарга хурандаа Ч.Батхүрэл болон хороодын Засаг дарга нар оролцлоо.

Арга хэмжээг нээж Засаг дарга Ж.Ганхуяг үг хэлж Зэвсэгт хүчний 94 жил ой “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүлж зэвсэгг хүчний мөрдөст дайчдадаа баяр хүргэлээ. Тус арга хэмжээний үеэр ХУД-ийн ЕБС-ийн дунд зохион явуулсан цэрэг, спортын ‘‘Дөл” үзүүлэх тоглолтын дүнг танилцуулж, шагнаж урамшууллаа.