Нөөцийн махны урамшууллын мөнгийг олгуулахаар ажиллаж байна
Нөөцийн мах
2015.03.18

Нөөцийн махны урамшууллын мөнгийг олгуулахаар ажиллаж байна

Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниуд өнгөрсөн онд нийтдээ 14,544,6  тонн  нөөцийн мах бэлтгэсэн.

Тухайлбал, “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн,  “Мах импекс” ХК 3,112,1тн,  “Мах маркет”ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн,  Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096,9 тонн мах нөөцлөөд буй. Гэвч эдийн засгийн хүндрэлээс үүдэн нөөцийн мах бэлтгэлийн компаниудын урамшуулалд олгох 2014 оны 14 тэрбумын үлдэгдэл 4,5 тэрбум нь өнөөг хүртэл шийдэгдэхгүй удаад байгаа.

Иймээс ХХААЯ-ны удирдлагууд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд эл асуудлыг танилцуулсанаас гадна Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдоор ахлуулсан ажлын хэсгийнхэн Сангийн яамны удирдлагуудтай уулзан 2014 оны төсвийн үлдэгдэл 4,5 тэрбумыг олгуулах талаар ярилцсан юм. Энэ хүрээнд Сангийн яамныхан ажиллаж байна.