Сонгино, Бөхөгийн орчмыг гахай, шувууны аж ахуйг дэмжих бүс болгоно
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл
2015.03.12

Сонгино, Бөхөгийн орчмыг гахай, шувууны аж ахуйг дэмжих бүс болгоно

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн сонгон шалгаруулалтыг зарласантай холбогдуулан Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэлээс дараахь зүйлийг тодрууллаа.

-Энэхүү зээлийн сонгон шалгаруулалт хэрхэн явагдсан бэ. Ямар шалгуураар сонгож байгаа вэ?

Нийслэлийн Засаг даргаас гаргасан мөрийн хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрийн дагуу 2013-2016 онд нийслэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилт тавьж байгаа. Үүнийг хангахын тулд энэхүү зээлийг олгож байгаа юм. Тэр зорилт нь нэгд, цөмийн хэрэглээг хангах, хоёрт, жижиг үйлдвэрийг дэмжих, гуравт, гахай, тахиа шувууны аж ахуйг дэмжинэ гэсэн зорилттой үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ жил Сонгино, Бөхөгийн орчмын газрыг гахай, шувуу, загасны аж ахуйг дэмжих бүс болгоно гэсэн ажлын хүрээнд сонгон шалгаруулалт явуулж байгаа юм.

Энэ зээлийн давуу тал нь хүү бага байгаагаараа онцлог
-Хэдий хэмжээний зээл олгох вэ. Ямар хугацаанд буцаан төлөх, хүү нь ямар байх талаар тодруулаач?

Доод тал нь 30 сая төгрөгийн зээл олгоно. Дөрвөн жилийн хугацаатай. Жилийн хүү нь таван хувь байна. Хүүгийн хувьд хамгийн бага байгаагаараа давуу талтай. Энэ зээлийг авсан иргэд бизнесээ хөгжүүлж, амьжиргаагаа дээшлүүлэх бололцоотой болно. Сонгино, Бөхөг орчмын нутаг нь мал аж ахуй, гахай, тахиа үржүүлэхэд тохиромжтой бүс юм.

-Зээлийн хугацаа нь хэзээ дуусах вэ. Банкны шалгаруулалт байгаа байх?

Зээлийн хүсэлтийг энэ сарын 05-19-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл хүлээн авна. Мэдээж банкны шалгууртай. Гэхдээ 13 шалгаруулалтаас хасч зургааг нь хангасан байх шаардлага тавьсан. Банк иргэдийн төслийг шалгаад бидэнд ирүүлснээр тэр бүгдийг бид газар дээр нь очиж шалгаж байгаа.

Иргэд дараахь бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.

1.Бизнес төсөл/эх хувиараа/

2.Иргэний бичиг баримтын хуулбар,хорооны тодорхойлолт

З.Орлого баталгаажуулах баримт /банк дансны хуулга/

4.Төслийн зарцуулалтыг баталгаажуулах баримт

б.Барьцаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбар хувиараа/

  1. Тусгай     зөвшөөрөлтэй аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг бол эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрөл, лицензийн хуулбар, тухайн бизнесийг эрхлэх үйл төрийн байгууллагаас олгосон бусад зөвшөөрлийн хуулбар ажлын байрны дүгнэлт, НМХГ-н улсын байцаагчийн бүртгэл /Хэвийн     зээлийн өрийн үлдэгдэлтэй бол тус зээлтэй холбоотой баримт /зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, тодорхойлолт, зээлийн зарцуулалтын тооцоо/

в.Тухайн бизнесийн үйл ажиллагааг түрээсээр эрхэллэг бол түрээсийн гэрээ, түрээс төлсөн баримт, түрээслүүлэгчийн тодорхойлолт гэх мэт /хуулбар хувиараа/

Э.Улсын хил дамнасан наймаа эрхэлдэг/нэг улсаас бараа худалдан аваад нөгөө улсад зардаг/ бол гадаад паспортын хуулбар

Ю.Хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг бол ариун цэврийн бичиг, тухайн бүтээгдэхүүний гарал үүслийн бичиг гэх мэт /хуулбар хувиараа/ И.Зээлээр санхүүжүүлэх эд хөрөнгө үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцлийн хуулбар.