Тариаланчид хаврын бэлтгэл ажлаа хэлэлцэж байна
Хаврын тариалалтын бэлтгэл ажлынхаа талаар тариаланчид яг одоо зөвлөлдөн хэлэлцэж байна.
ХХААЯ-н дээр болж буй эл зөвлөлдөх уулзалтын зорилго нь тариаланчид бэлтгэл ажлаа эрчимжүүлэх, төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх ерөнхий ойлголтыг ТББ болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд өгч хамтран ажиллахад оршиж буй.
Энэ хүрээнд ч ХХААЯ-наас 2015 онд газар тариалангийн салбарт гарах өөрчлөлт, шинэчлэлт болон хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар яамны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун танилцуулах юм. Тэр дундаа жил бүр чанар, үнийн асуудал нь сөхөгддөг улаанбуудайг биржээр борлуулах тухай үндсэн ойлголт, анхаарах асуудлаар ХААБ-ээс тариаланчдад мэдээлэл өгөх юм. Зөвлөлдөх уулзалтад Газар тариалангийн холбоо, Фермерийн холбоо, Чацаргана тариалагчдын холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Дарханы УГТЭШХ, Хөдөө аж ахуйн бирж, ТЭДС -гийн болон яамны төлөөлөл оролцож байна.