Нөөцийн махны үлдэгдэл мөнгөнд баталгаа гаргана
Засгийн газрын хуралдаанаар нөөцийн махны үлдэгдэл мөнгийг баталгаажуулахаар шийдвэрлэжээ.
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд тусгаж, тухайн төсвийн жилд санхүүжээгүй, гэрээний үлдэгдэл төлбөр бүхий өнгөрсөн онд борлуулсан нөөцийн махны урамшууллын дутуу санхүүжилтийн гүйцэтгэлийг хянасны үндсэн дээр баталгаажуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасан байна.
Нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж мах бэлтгэгчид 14.5 тонн мах бэлтгэж, нэгдүгээр сарын 25- наас эхлэн борлуулах байсан ч өнөөг хүртэл худалдаанд гаргаагүй байгаа юм. Учир нь, 2014 оны төсөвт махны урамшуулалд 14 тэрбум төгрөг баталсан боловч төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан зарлага, санхүүжилтийг үе шаттайгаар санхүүжүүлж ажилласантай холбоотойгоор нөөцийн махны урамшуулалд нийт 9,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 4,5 тэрбум төгрөг дутуу санхүүжүүлжээ.