Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.03.03

Г.Шийлэгдамба: Элэгний С вирусын эмийг хэрэглэх бололцоог нээлээ

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба "Eagle TV" зочны цагт оролцлоо

Таныг сайд болсоноос хойш ер уулзаагүй юм байна. Ажлаа аваад хэр өөрийн болгож чадаж байна вэ ?

Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба: Эрүүл мэнд спортын яам шинэчилсэн бүтцээр зохион байгуулагдаж ажиллаад 2 сар гаруй хугацаа болоод байна энэ хугацаандаа бид 2015 ондоо авч хэрэгжүүлэх тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх тал дээр нилээд  голлож ажилласан.

Үүнд 2015 онд авч хэрэгжүүлэх 5 ажлыг тодорхойлж сая Цагаан сарын өмнө энэ салбарынхаа удирдах ажилтаны зөвөлгөөгөө хийлээ. Дээрхи 5 асуудалтай холбоотойгоор салбарынханы бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх гол гол шийдвэрүүдийг гаргасан.

Шинэ Засгийн газар байгуулагдасанаас хойш эрүүл мэндийн салбартай холбоотой нилээн хэд хэдэн шийдвэрүүд засгийн газрын хуралдаанаас гаргаж хэрэгжүүлэх үе шатандаа ороод ажиллаж байна.

Гол асуудал бол эмийн асуудал байсан элэгний C вирустай холбоотой  гарах тодорхой төрийн зохицуулалтуудыг илүү яаравчилж шийдэх асуудал дээр нилээн анхаарч ажиллаа.

Эмийн журамд бол өөрчлөлтүүд бол орсон. Дэлхий дээр хэрэглэгдэж байгаа хамгийн сүүлийн үеийн элэгний C вирусын эмийг Монгол улсад богино хугацаанд оруулж бүртгэж улмаар элэгний өвчлөлтэй хүмүүст хэрэглэх бололцоог нээлээ.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү