2025.07.01

Ж.ЧИНБҮРЭН: ТА ХҮҮХДЭДЭЭ ХАЙРТАЙ Л БОЛ ВАКЦИН ЗААВАЛ ХИЙЛГЭЭРЭЙ!

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Улаанбурхан өвчний дэгдэлт өндөр байгаа энэ цаг үед вакцин хийлгэхийг уриалж байна.

Тэрбээр "Үр хүүхдүүдээ вакцинд хамруулах ухамсар, хариуцлага дутсаны хор уршгийг өнөөдөр та бид үр хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, амь насаар амсаж байна! Ирэх намар вакцинаа хийлгээгүй хүүхэд цэцэрлэг, сургуульдаа суралцаж чадахгүй болно гэдгийг анхааруулж байна! Хүү, охиноо, ач, зээгээ хөтлөөд, тэврээд очиж вакциныг нь хийлгэх сэтгэл, ухаан, хайр, хариуцлага бас цаг танд олдоно гэдэгт итгэж байна!"